Дуучин Д.Найдандорж наймаачин болоо юу
Нийтийн дууны залуу үеийн эрэгтэй дуучдаас хамгийн царайлаг гэгддэг дуучин Д.Найдандорж арилжаа наймаа хийх болжээ.

Тэрээр саяхан өөрийнхөө унаж байсан алтан шаргал өнгийн Lexus автомашинаа сошиал ашиглан арилжсан бол, өнөөдөр өөртөө байгаа Golden gym-ийн бүтэн жилийн эрхийн бичгээ зарахаар зар оруулжээ.
Дэлхийг хамарсан цар тахлын улмаас урлаг соёлынхон энэ жил орлого муутай байгаагаа нуухгүй байгаа. Найр хуримын найман сар дундаа орсон ч Д.Найдандорж дуучны мөнгөний хэрэгцээнд хүрэхгүй байгаа бололтой.
Өөр юу арилжихын нь харж л сууя даа, Найдаа минь.


