Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн халуухан зурагнуудаасаа цахим хуудаснаа нийтэлсэн байна.
Тэрээр нэг удаа ярилцлага өгч байхдаа”Хүмүүс бодохдоо баян, мөнгөтэй нөхөртэй, хүссэн зүйлээ санаа зовох зүйлгүй хийгээд л гоё юмаа гэдэг.
Хүүхэдтэй зууралдахгүй, гэр орны ажил гэхгүй гээд л …
Гэвч яг үнэндээ би өдөр бүр 5:30 д босож, 6:00 д ажилдаа ирж, 23:30 д гэртээ харьдаг. Бүх зүйлийг өөрийн хөдөлмөрөөр олж байгаадаа сэтгэл хангалуун явдаг.
Би хүүхдүүдээ өсгөх үедээ өсгөж,гэр орны ажилаа амжуулах үедээ бүгдийг амжуулсан. Хүсэл мөрөөдлөө орхихгүйн тулд өдөр бүр цүнхээ үүрээд жимлүү алхдаг байлаа. Мөнгөө хэмнэж автобусанд ч суулгүй алхаж, өсгийтэй гутал, даашинзаа зараад цээж мах, уураг аваад, багшилж олсон мөнгөө тэмцээний зардалдаа хадгалдаг байсан.
7 жилийн турш надад бэлтгэл хийлгүй амарсан өдөр байгаагүй.
Надад ядарсан, ганцаардсан, болимоор санагдсан өдрүүд зөндөө бий.
Гэвч би шантраагүй. Хичээсэн. Гэхдээ маш их хичээсэн. Би зүгээр аврага байхын тулд биш,бүр маш том мөрөөдөлтэй.
Би тэр зорилго, хүсэл мөрөөдлийнхөө талд нь ч хүрээгүй байна.” хэмээж байжээ.