Жүжигчин Э.Алдар шинэ байранд оржээ
“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар хоёрхон сарын өмнө 34 насандаа аав болж хөл хөөрцөг болж яваа.
Найзуудаасаа хамгийн сүүлд амьдрал зохиосон тэрээр гэр бүлтэйгээ шинэ байранд нүүж орохоор болжээ.
Э.Алдар “Boomtown” хамтлагт байхаасаа л охидын анхаарлыг татсаар ирсэн нэгэн. Гэсэн ч өнөөг хүртэл гэр бүл зохиолгүй явсан тэрбээр 2020 он гарахтай зэрэгцэн шинэ жилийн баяраар фенүүддээ эхнэрээ танилцуулж гэнэтийн бэлэг барьсан.
Энэ тухайгаа тэрбээр “Шинэ оны мэнд хүргэе. Ингээд гэр бүлийн амьдралд тавтай морил. Жич: нусаа дагзандаа наах вий дээ” хэмээн хошигнон бичсэн байдаг.
Түүний гэргийг Хулан гэдэг. Үерхээд багагүй хугацааг өнгөрүүлж байгаа тэд ийнхүү нэг гэрт орж харилцаагаа албан ёсоор зарлаад байна. Жүжигчин Э.Алдарын хувьд өөрийнхөө амьдралыг баталгаажуулсны дараа гэр бүлтэй болж, хариуцлагатай аав, хань болохыг хүсдэг тухайгаа дурдаж байсан удаатай. Харин түүний мөрөөдөл ийн биеллээ олсон.