“Буян” Жагаагын залуу төрхийг харъя гэвэл комедиан Амарааг харахад хангалттай ажээ. Өндөр нуруу, царайны хэлбэр, ярианы дийкцийг нь ч төстэй гэх.
“Буян” компаниар өөрийгөө тодорхойлсон Б.Жаргалсайхан гуайн хувьд залуу цагтаа нийгмийн идэвхи сайтай, хөдөлгөөнтэй, муугүй дуулчихдаг, урлагт хайртай нэгэн байжээ. Тэрбүүхэл, нэгэн алдартай хамтлагийн орон тооны бус гишүүн гэж явдаг байсан байгаа юм. Мөн хүүхний тэнгэртэй, орос монгол хэд хэдэн эхнэр сольсон гэж байгаа.
Комедиан Д.Амартүвшины хувьд мөн л нийгмийн идэвхи сайтай, хошин шогийн мэдрэмж өндөртэй гэдгээ “Миний гэр” реалити шоунд оролцох үедээ баталсан. Өдгөө өөрийнх нийгмийн карьер ч үүнийг нь тодохойлдог. Харин дуулдаг эсэхийг нь мэдэхгүй. Хувийн амьдралынх нь тухайд “Миний гэр” реалити шоунаас Золоо гэх бүсгүйтэй нэлээн удаан хугацаанд үерхэсэн. Гэхдээ гэр бүл бололгүй өөр өөрсдийн замаа сонгосон.
Амарааг үеийнхэн нь “хүүхний тэнгэртэй эр” гэдэг ч, бяцхан охиноо ганцаараа өсгөж яваа ганц бие аав.