Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    06/17/2025

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түрээсийн байрны төлбөрийг сар сард төлөх жишиг тогтооё
Фото

Түрээсийн байрны төлбөрийг сар сард төлөх жишиг тогтооё

Эрхэм админBy Эрхэм админ08/24/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Түрээсийн байрны төлбөрийг сар сард төлөх жишиг тогтооё

Өөрийн гэсэн орон байртай болж амжаагүй иргэд түр амьдрах газар түрээслэх нь элбэг. Нийтийн байр, хажуу өрөө, нэг өрөө гээд санхүүгийн боломжиндоо тааруулан сонгож амьдарна. Сар хүрэхгүй хугацааны дараа оюутнууд хөдөөнөөс ирнэ.

Тэд ч мөн түрээслэх байрны эрэлд гарна.
Энэ жилийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдээд байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хувийн аж ахуйн нэгж байгууллага үүд хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засаг сайнгүй байгаа. Зөвхөн Монгол ч биш дэлхий нийт ийм хүнд байдалтай нүүр тулаад байгаа юм.
Тиймээс түрээсийн үйлчилгээ үзүүлдэг хувь хүн, албан байгууллагууд иргэдийнхээ амжиргааны түвшинг харгалзан түрээсийн байр орон сууцны төлбөр түрээсийг сар сардаа авч байх жишиг тогтоовол хаана хаанаа ашигтай байх.
Өнөөдрийн байдлаар хотыг төвд нэг өрөө байр байр дундажаар 300-800 мянгаар түрээслүүлж буй. Ихэнх нь 10 сараар бөөнд нь түрээсээ авна гэх. Ингэж төлөх амьжиргааны түвшин буурч байгааг мэргэжлийн хүмүүс хэлэх болжээ.

Бодит байдал

Ховд аймгаас оюутан хүүхдээ бараадан нэгэн гэр бүл хотод шилжин иржээ. Хамаатны айлын хашаанд бууж, хэдэн сар амьдарч байтал цахилгааны гэмтлийн улмаас гал алдаж гэр нь шатжээ. Орох оронгүй болсон тэд түрээсийн байр дамжин жил тойрон болж байгаа аж. Нөхөр нь архины хамааралтай, харин хүү нь өдөржин барилга дээр ажиллаж хэдэн төгрөг олно. Эгч өөрөө барилгын туслах тогооч хийдэг гэнэ. Олсон хэдэн төгрөг нь идэх уух, байрны түрээсээс хэтрэхгүй. Сарын байрны түрээс 350 мянгаа арайхийж төлдөг байна. Энэ байранд ороод хоёр сар болжээ. Гэвч түрээслэгч төлбөрөө 10 сараар өг эс бөгөөс гар гэжээ. Ингээд 10 сарын төлбөр 3 сая 500 мянгыг өгч чадахгүй тул нүүж байгаа нь энэ юм. Ер нь байрны эзэд оюутнууд явчихсан зуны хоёр сарын хугацаанд сар сард нь түрээслэчихээд намар болохоор төлбөрөө бөөндөж авдаг юм байна. Эгчийн яриагаар: “Уг нь энэ байр их аятайхан байсан. Хотын төвд тэгээд ус, цахилгааны мөнгөө төлөхгүй. Даанч нэг дор өгөх гурван сая төгрөг яаж байх вэ дээ. Аргаа бараад сар сард нь өгөх 700 мянгын нэг өрөө түрээслэхээр боллоо. Тэгж байтал арга нь олдох байх аа” гэв.

Онцлох хөндөх сэдэв
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.