Буянаа хүү хаана явна
Намхан нуруу, өтгөн хөмсөг, ёжтой инээмсэглэл, цангинасан хоолойгоороо өөрийнхөө имиджийг бүрдүүлдэг дуучин Б.Буянжаргал “Санахгүй гэсиймаа” дуугаараа анх олонд танигдсан.
Оюутан цагаасаа эхлэн эрчимтэй уран бүтээлээ туурваж байсан тэрээр сүүлийн хэдэн жилд нам гүм амьдрах болсон.
Сураг сонсохнээ урлагийн салбараас бизнесийн салбар луу хөрвөсөн гэх. Уг нь урлагийн карьеараа орхиогүй байхдаа “Саяана”,”Аавын борлог морьд”, “Ай даа юу ч гэхэв дээ”, “Миний л үзэсгэлэн гоо”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Гоо бүсгүй”, “Миний монголын намар” зэрэг олон хит дууны эзэн болоод байсан билээ.