Ямар ч хүний үр хүүхэд эцэг эхдээ үргэлж нялхаараа байдаг гэдэг.
Өдгөө 60 насны босго давсан эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан 91 настай ээжээрээ гоёжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Ээж минь 91 хүрчээ. Намайг нялх амьтан гэнэ шүү” хэмээн тодотгосон байна.
Сонирхуулахад, эдийн засагч Д.Жаргалсайхан сүүлийн 13 жилийн хугацаанд тэр нэр хүндтэй сонин, сайтуудад голдуу эдийн засаг, улс төрийн сэдэвтэй 600 гаруй нийтлэл бичжээ.
Хэд хэдэн телевизийн сувгаар улс төрчид, бизнесийн лидерүүд, урлаг соёлын одод, гадаадын хүндтэй зочид, чадварлаг мэргэжилтнүүдтэй сонирхолтой, өгөөжтэй яриа өрнүүлсэн нь мөн л 400 давжээ.
Ямартаа ч, дөрвөлжин үс, эрвээхэй зангиа, “жентелмэн” төрхтэй Д.Жаргалсайхан сошиалд ээжээрээ гангарахаа мартсангүй.