Сүүлийн хоёр жилийн хугацаанд турахын гайхамшигыг үзүүлээд байгаа уран бүтээлч бол жүжигчин Г.Ундармаа.
Түүний сайн үйлс хийдгээр нь хүмүүс сайн мэддэг ч хувийн амьдралыг нь сонирхоод байдаггүй. Тэгвэл Г.Ундармаагийн гэр бүлийн тухай мэдээллийг хүргэе. Тэрээр Зайсангийн “Хунгийн хотхон”-д нөхөр Батжаргал, охин Бэрцэцэг болон гэр бүлийн гишүүн болсон нохойтойгоо амьдардаг аж. Б.Бэрцэцэг охин гадаадад суралцдаг бөгөөд коронавирусын улмаас эх орондоо ирээд байгаа гэнэ лээ.
Г.Ундармаагийн урлагийн хүн болсон шалтгаан нь ээж урлагийн хүн байсантай холбоотой аж. Харин аав нь эмч мэргэжилтэй ч насаараа багшилж, удирдах ажил хийсэн хүн байдаг байна.
Тэрээр уран бүтээлдээ эмэгтэй хүнийг онцлох болсон шалтгаанаа “Уран бүтээлээрээ эмэгтэй хүнийг өмөөрсөн сэдвийг ихэнхдээ хөнддөг. Хүмүүс ийм кино гэж юу байдаг юм гэдэг. Үнэндээ аятайхан охин ажилд ороход эрх мэдэлтэй нь ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол олон шүү дээ. Гэр бүлтэй эмэгтэйг эргүүлэх нь ч бий. Би энэ талаар олон сонсож байсан. Ийм сэдэв санал болгоход нь таалагдаж кино болгосон юм. Кинонд 70-80-аад оноос өдийг хүртэл гарч байгаа асуудлыг хөндсөн. Манай уран бүтээл дандаа л хэн нэгнийг хамгаалсан, бусдад урам өгөх сэдэвтэй байдаг. Би өөрөө эмэгтэй хүн.
40 хүртэлх насны эмэгтэйчүүдийн бүх үеийг би туулчихсан учраас цаашдаа ч эмэгтэйчүүдийн дуу хоолой болсоор байна гэж боддог” гэжээ.