Драмын театрт галзуу авьяас, брэндийн тансаг хэрэглээ хоёроороо толгой цохидог байсан хүн бол гавьяат У.Уранчимэг.
Театраасаа “хоёр Ганаа”-г хувийнхаа “Хувьсал” продакшинд урвуулан одсон тэрээр газар дээр ганц охинтой. Жүжигчин У.Урнаа түүний нөхөр Г.Цоггэрэл нар хэн хэн нь цаг наргүй урлагийн их ажилд хамаг байдгаа зориулсанаас охиндоо одоо болтол дүү дагуулж чадаагүй гэдэг. Тиймдээ ч хосууд Анударь охиндоо ёстой хошуу дэвсэж өсгөсөн.
Хувьсал продакшны цорын ганц өв залгамжлагч Ц.Анударь өдгөө 22 настай ч ажлынхаа гарааг найруулагчын ажлаас эхэлсэн бололтой.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Ер бусын мэдрэмжээр дүүрэн зуны сүүлийн сар өндөрлөх дөхөөд л…. Киноны зураг авалт 85 хувьтай, Анука-ийн сэтгэл санаа 200 хувьтай байна даа. Яг юу хүсч байгаагаа мэдэх гэж урт удаан хугацааг үрсэн ч гэсэн, одоо тууштай байх л үлдсэн гэдэгтээ туйлын баяртай байна. Өөрийгөө олохгүй, өглөө болгон яланд явж байгаа юм шиг ажлаа хийдэг хүн байна гэдэг миний хамгийн том айдас. Энгийн гоо үзэсгэлэн бол дуртай юмаа хийх, хийж байгаа зүйлдээ дурлана гэдэг жинхэнэ аз жаргал. Хувьсал продакшны 7 дахь дэлгэцийн уран бүтээлийг хүлээж байгаарай” гэжээ.