Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Олны танил хүмүүсийн хайраа олсон түүх
Папарацци

Олны танил хүмүүсийн хайраа олсон түүх

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ08/29/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Б.Жаргалсайхан Г.Урнаа

Улсын драмын эрдмийн театрын, ард түмний хайртай хос гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урнаа нар.

Тэд Эрхүүгийн хэлний бэлтгэлд хамт сурч байхдаа танилцаад үерхэж эхэлсэн гэдэг. Нэг удаа цайны газар хамтдаа хоол идээд сууж байтал Г.Урнаа “Чи надад хайртай гэдгээ ямар нэгэн зүйлээр батал” гэхэд Б.Жаргалсайхан ширээн дээрх савтай давснаас амны халбагаар хутган ам руугаа хийчихээд хахаж цацан нус нулимстайгаа холилдоод сүйд болсон хөгжилтэй дурсамж байдаг аж. Түүнээс хойш 30 жилийг ардаа орхисон бөгөөд олон уран бүтээлд хамтран тоглосон. Хосууд хамт тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийсэн гэнэ.

Б.Баттөмөр Г.Булгантамир

“Банш” хочтой Батаа хошин шогоос урлагийн гараагаа эхэлж байсан бол одоо реклам, кино дэлгэцийн бүтээлд чамгүй амжилттай яваа.

Түүний эхнэртэйгээ анх танилцсан түүх тун сонин. Батаа цайны газар ортол сул суудал байгаагүйд ганцаараа нэг ширээнд сууж буй бүсгүйн өөдөөс харж суужээ. Гэтэл өөртэй нь усны дусал шиг адилхан бүсгүй сууж байхыг хараад их гайхаж. Тэр мөчид Батаа хайр сэтгэлтэйгээ учирсан гэнэ. Түүний гэргий Г.Булгантамир хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд тэдний гэр бүл аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Л.Баттулга Н.Оюунчимэг

Аглуу буюу Л.Баттулга урьд нь хоёр ч амьдрал зохиож байснаа хэнээс ч нуугаад байдаггүй. Тэрээр мэргэжил нэгт бүсгүйг ханиараа сонгосон.

2005 онд Х-түц хамтлагийн “Олон охинтой аав” номерт Аглуу аавын дүрийг бүтээж, СУИС-ийг төгсөөд хамтлагт дөнгөж орж ирсэн охин хамгийн бага охиных нь дүрийг бүтээжээ. Тэр цагаас хойш уран бүтээлд хамтран зүтгэсээр хамтын амьдралаа ч эхлүүлсэн гэдэг. Түүний эхнэр Н.Оюунчимэг түүнд хоёр хөөрхөн охин төрүүлж өгсөн юм.

О.Бат-Өлзий С.Сарантуяа

“Говь Хянганд тулалдсан нь” кинонд Борхүү сувилагчийн дүрийг бүтээсэн оюутан С.Сарантуяагийн тухай нэгэн сонинд гарчээ.

Тухайн үед цэргийн алба хааж байсан О.Бат-Өлзий тэр үл таних жүжигчин бүсгүйн зургийг хайчлаад ханан дээр наачихсан байна. Цэргүүд нөгөө зургийг хараад “Энэ юун бүсгүй вэ” гэж асуухаар нь “Миний эхнэр болох гэж байгаа юм” гээд хариулчихсан гэдэг. Санаандгүй хэлсэн үг ирээдүйг нь зөгнөсөн сонирхолтой түүх бий. Тэд гурван хүүтэй бөгөөд хүү Б.Тамир нь эцэг эх шигээ урлагийн хүн болсон.

Н.Наранбаатар Л.Гантуяа

Найруулагч Н.Наранбаатар оюутан ахуйдаа найзынхаа төрсөн өдрөөр нэгэн кафед эхнэртэйгээ танилцаж байжээ. Тэд 12 сарын 04-нд танилцсан өдрөө жил бүр уламжлал болгон баяр ёслол хийж тэмдэглэдэг гэнэ. Хосууд анх танилцсан тэрхүү кафегаа худалдан авахыг хүсдэг аж. Түүний эхнэр Л.Гантуяа 3 хүү, 2 охин төрүүлж өгсөн бөгөөд өнөр өтгөн амьдарч байна.

Эх сурвалж: Grandnews.mn

 

 

шар мэдээ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.