Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агааг түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан нарын ахлах ангийн сурагч болжээ.
Аавтайгаа адилхан төрхтэй ч, ээжийгээ дууриасан зан чанартай энэ хүү Н.Ялалт, Ш.Жавхлан нарыг оюутны ширээнээс холдоогүй байхад төрсөн гэдэг.
Хосууд олон жилийн өмнө өөр өөрийн зам мөрөө хөөсөн ч, энгийн найз нөхдийн харилцаатай үлдсэн гэнэ лээ. Арга ч үгүй биз, тэдэнд хайрын баталгаа нь байгаа юм чинь.
Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалтын хувьд өдгөө сэтгүүлч мэргэжилтэй бүсгүйтэй ханилж өнгөрсөн жил дахин хүүтэй болсон. Харин хөөрхөн нүд, эгдүүтэй инээдээрээ үзэгчдийн хайрыг татсан жүжигчин Ш.Жавхлангийн хувьд найз залуутайгаа, хүүтэйгаа хамт амьдарч байна.