УЭДТ-ын жүжигчин Д.Одончимэг хоёр хүүхэдтэй. Тэрээр бага хүүхдээ дөрвөн жилийн өмнө төрүүлсэн бөгөөд төрөхөөсөө өмнө өөрийн жирэмсэн үеийн гэрэл зургаа авхуулан хадгалж үлджээ.
Тэрээр гэр бүлийнхээ талаар ам нээгээд байдаггүй ч нөхөртэйгээ ханилаад 13 жил болж байгаа аж. Гэр бүлийнхээ тухай “Би гэр бүлээ олны нүдэнд ил байлгах дургүй. Ил байлгах тусмаа надад аюултай санагддаг. Манай гэр бүлийн хүн бизнес эрхэлдэг хүн байдаг. Миний хүү хань, ээж дүү манай хадам аав ээж маш сайхан хүмүүс байдаг” гэж хэлж байжээ.