Баян өв залгамжлагч Б.Самади хувьцааны ноогдол ашгаар дутдаг
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд гарын таван хуруу шиг таван хүүхэдтэй. Тэдний том нь монголын хамгийн баян эмэгтэй болох “МАК” группын ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй дэр нэгтгэсэн бол удаах хүү Б.Самади гэр бүлийнхээ бизнесийг хариуцаж ажлуулдаг.
Е-март сүлжээ дэлгүүрийг толгойлдог түүнд мөнгө бол мөнгө, царай бол царай харамгүй заяасан болохоор өөртөө тун ч итгэлтэй байдаг юм билээ.
Гэвч тэрээр Тавантолгой ХХК-ны ноогдол ашгаар “дутдаг” бололтой. Өөрийн цахим хуудаснаа ноогдол ашгаа хүртсэнээ найзууддаа гайхуулжээ.