Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жүжигчин Л.Сөрөлт: Хэн нэгнийг буруутгаагүй кино байгаасай
Папарацци

Жүжигчин Л.Сөрөлт: Хэн нэгнийг буруутгаагүй кино байгаасай

coolBy cool09/04/2020Updated:09/04/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүжигчин Ц.Алдармаа цахим хуудаснаа “ Би аавыгаа зовоосон өөдгүй охин…

Ээж Аавынхаа харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь өвтгөж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн би муу охин.

“Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү байдаг юм байна.” гэж аав минь шагширч суусан гэдэг.


Гэхдээ ааваа: Та минь байсан болохоор л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа.

Ээжийгээ би зовоосон би муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө “Би босох ёстой” гэж шүд зуусан амьд бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй ээ ээжээ. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань, аягалж тависан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэрээ мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ.

Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч “Ээжийг минь л миний дэргэд авч ирвэл өөр юу ч хүсэхгүй” гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.Үхье гэж бодоход үр минь даанч харам юм байна лээ.
Би хайртай дотныхоо олон олон хүмүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг юм шүү. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй.
Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тиймээ би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд бүсгүйчүүд дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж #Эхиймаа уран сайхны киногоо хийсэн билээ…” хэмээсэн билээ.

Жүжигчин Л.Сөрөлт цахим хуудаснаа шэйр хийж ухаалаг хариултыг бичсэн байна.Тэрээр”Би хэнийг нь ч буруутгаж чадахгүй.Хэн хэн нь зовсон.Залуу ч байж омоголон ч байсан бид бүгд.Халуун үйл явдал дээр хамт байсан бид.Олон гашуун зовлон дундуур хамтдаа алахсан.Гэвч Аанка чи бүхнийг даван туулж ард нь гарч чадсан.Тэр тэсвэрийг чинь найз нь гайхан сууна.Нилээдгүй хурц үйл явдалтай кино болсон байх.Хэн нэгнийг буруутгаагүй байгаасай Юун тухай өгүүлэхийг нь мэдэхгүй хэр нь одоо ёстой явж өгөх байхдаа манайхан.тээр тээр тээр харж байна уу?” хэмээжээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.