Жүжигчин Б.Мишээлийн амраг Д.Ихбаяр нэр дэвшиж байна
Энхрий, ялдам төрхөөрөө олны анхаарлыг татаж дуулиантайгаар амьдарч байгаа жүжигчин бол Б.Мишээл. Анхны амьдралаасаа нэг хүүтэй үлдсэн тэрбээр энэ удаад улс төрч залууг ээлжит амрагаараа сонгосон.
Тодруулбал, МАН-ын НАМЗХ-д хүчин зүтгэдэг Д.Ихбаяр гэгчтэй үерхээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Жүжигчин бүсгүйн ээлжит амрагаар тодроод буй Д.Ихбаяр энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж.
Д.Ихбаяр Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Баянгол дүүргийн 1- тойрог буюу өөрийн сурч байсан сургуулийнхаа орчимд нэр дэвшиж байгаа. Түүний хувьд өмнө нь сэтгүүлч бүсгүйтэй амьдарч нэг охинтой болсон. Өдгөө охин нь ээж дээрээ байдаг гэх юм билээ.