СУИС-ийн 30 жилийн ой удахгүй болно. Монголын алдар цуутай, олны танил “оддыг” төрүүлдэг тус сургуулийн үе үеийн төгсөгчид дор бүрнээ л ойн баяртаа бэлдэж буй бололтой.
Зарим нь нэг үеийн төгсөгчдөөрөө сургуульдаа өргөх хандив, ойн баярт зориулсан уран бүтээл хийхээр зэхэж буй сурагтай.
Тухайлбал, Маск продакшны жүжигчин, МУГЖ М.Баярмагнай, Драмын театраас туурга тусгаарласан Д.Ганцэцэг, УДЭТ-ийн жүжигчин, уран бүтээлч Г.Амгаланбаатар нар нэг төгсөлтийнхөн аж. Тэд анги тусдаа ч зарим хичээлдээ хамт суудаг оюутнууд байжээ.