Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Б.Баттулга буюу Батушка фенүүддээ хандаж, аав нарыгаа хайрлахыг уриаллаа. Тэрээр “Аавыгаа хайрлаарай, чимээгүй уначихдаг навч юм шүү” гэжээ.
Батушкагийн хувьд өдгөө 34 нас хүрсэн ч гэр бүл зохиож амжаагүй нэгэн. Тэрээр дуучин Наратай янаг амрагийн холбоотой байсан ч, Энэтхэг улсыг зорьж хэл сурахаар явахдаа хоёр тийш болсон. Гэхдээ тэд одоог хүртэл энгийн харьцаатай найзууд гэдгээ УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өмнө үйлдлээрээ үзүүлсэн. Тэрээр Нарагийн сонгуулийн сурталчилгааны ажилд амжилт хүсч өөрийн биеэр очиж цэцэг бэлэглэж байв.