Азийн топ модель, мисс Т.Батцэцэг “Бэрүүд” олон ангит кинонд тоглож, чадварлаг жүжигчин гэдгээ харуулсан. Тэрээр киноныхоо дүрд хайртай, хамгийн их таалагдсан дүр байсан гэдгээ өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ.
Тэрээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар алба хашдаг бөгөөд ажлынхаа хажуугаар багшилдаг. 2012 оны үеэс “Шилмэл загвар” агентлагт алхааны багш, “Хувьсал” продакшинд гоо зүйн багшаар давхар ажилладаг аж.