Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Б.Халиун:Нийгмийг “эмчлэгч” гэгддэг нийгмийг ажилтнууд та бүхэн энэ төслийг жинхэнэ эздэд нь хүргэж ажиллаарай
Мэдээ

Б.Халиун:Нийгмийг “эмчлэгч” гэгддэг нийгмийг ажилтнууд та бүхэн энэ төслийг жинхэнэ эздэд нь хүргэж ажиллаарай

Эрхэм админBy Эрхэм админ09/10/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

-Ковид-19 цар тахлыг даван туулах чадавхыг бэхжүүлэх энэ төсөлд нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх хамрагдана-

“КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” ОУБ-уудын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан НЗДТГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх гээд нийслэлийн долоон дүүрэгт  хэрэгжүүлэхээр болсон.

Тэгвэл энэхүү төслийн танилцуулга, хэрэгжилтийг хангах арга зүй сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун үг хэлсэн. Тэрбээр “Ковид-19  цар тахал гарсан энэ үед төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд бүгд амаргүй замыг туулж байна. Тэр дундаа нийгмийн салбарыг эмчилдэг нийгмийн ажилтнууд маань олон шинэ сорилттой нүүр тулж, ажиллаж байна.  Манай агентлагийн хувьд цар тахал гарснаас эхэлж буюу энэ оны нэгдүгээр сараас улс даяар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхийн судалгааг хийсэн. Энэ судалгаанд 109 мянга гаруй айл өрх хамрагдсан. Эдгээрээс 10 мянга орчим айл нь өндөр эрсдэлтэй, 20 мянга орчим нь эрсдэлтэй, хөл хорио цаашид үргэлжилбэл, 50 гаруй айл эрсдэлтэй нөхцөл байдалд орно гэсэн судалгаа гарсан. Иймээс агентлагийн даргын тушаалаар хэд хэдэн ажлын хэсэг байгуулагдаж, нийслэлийн 9 дүүрэгт хуваагдан өндөр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүдээр явах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлж байна. Энэ ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт ажилллаж, өндөр эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа айл өрхүүдэд бодит тусламж дэмжлэг үзүүлсэн байна. Хамгийн чухал нь өнөөдөр дээрх судалгаагаар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа нь тодорхой болсон айл өрхийг өөрийн гэсэн орон гэр, газар, хашаа байшинтай болгох ажлыг шат дараатай хийсээр байна. Мөн зарим иргэнийг ажлын байраар хангаж, өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болголоо. Энэ ажлыг хийхэд ганц манай агентлаг биш бусад төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагууд ч хамтран гүйцэтгэсэн. Яг үүнтэй адил одоо хэрэгжүүлэх гэж буй  энэ төсөл маань жинхэнэ эзэддээ хүрээсээ гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Энэ төсөл сэтгэл зүрхээ чагнан ажиллах ёстой нийгмийн ажилтнууд та бүхний итгэл дээр суурилагдан явах учраас нийгмийн эмч болсон та бүхэн төслийг жинхэнэ эздэд нь хүргэхийн төлөө Нийгмийн ажилтны ёс зүйн дүрмээ баримтлан хичээн ажиллаарай. Ковид-19 цар тахлыг даван туулахад шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэж, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх энэ төсөлд нэн ядуу, эмзэг бүлгийн 7000 өрх хамрагдана. Тиймээс та бүхэн ажилдаа хариуцлагатай хандаж, сайн хэрэгжүүлсэн тайлангаа бүгд хамтдаа дүгнэнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн ийм том төсөл олно, хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Сайн төсөл учраас шалгарч, ийм том ажил болж байна гэж ойлгож байгаа. Иймээс энэ төслийг хэрэгжүүлж буй “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн Газар болон “Ногоон Ази” ТББ-ынханд баярлалаа. Санхүүжүүлж буй “КОЙКА” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хамт олонд баярлалаа” гэсэн юм.

Сургалтад 7 дүүргийн 143 хорооны нийгмийн ажилтнууд болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, НЭМГ-ын төлөөллүүд оролцож байгаа юм.

 

 

 

НЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.