Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»НИТХ дахь хотын “мафи”-ын хөл нь тасарлаа
Мэдээ

НИТХ дахь хотын “мафи”-ын хөл нь тасарлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/11/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2020 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялахад нөлөөлсөн хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй нэр дэвшүүлэлт байсан. “Би өөрийн багаа авч сонгуульд орно” гэдгээ ил зарласан У.Хүрэлсүх амаргүй тэмцлийн үр дүнд намаа 60 тэрбумынхан хэмээгддэг хотын “мафи”-аас салгаж, нэр цэвэр, шинэ залуусыг нэгдүгээр эгнээ рүү оруулж, дэвшүүлсэн. М.Энхболд, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, А.Ундраа…. Тэдэнд нэр дэвших мандат өгсөнгүй.

Харин оронд нь Х.Булгантуяа, Г.Дамдинням, Б.Энхбаяр, Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин…зэрэг шинэ залуу сэхээтэн залууст боломж олгосон. У.Хүрэлсүхийн улс төрийн шийдвэр зөв байсны баталгаа нь УИХ-д авсан 72 суудал.

Гэхдээ могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж үг бий. Тиймээс дараагийн нүүдлийг нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар хийж байна. Тэр яг У.Хүрэлсүхийн зарчмаар нэр цэвэр, шинэ залуусыг дэмжиж, нэр дэвшүүллээ. Нийт 45 суудлын 33 нь анх удаа нэр дэвшиж буй нь магтахуйц үзүүлэлт. 20 гаруй жил хотыг сандайлж, иргэдэд гишгэх сөөм газар үлдээлгүй хашиж аван, амьсгалах агааргүй болтол нь утааны гамшгийг ужигруулж байсан тэр бүлэглэлийн ноёрхлыг таслахад тийм ч амар байгаагүй нь тодорхой.

Нийслэлийн Засаг даргын орлогчоор одоо ажиллаж буй Ш.Анхмаа, Д.Мөнхжаргал болон төлөөлөгч Д.Баярсайхан, П.Баярхүү, С.Мөнхчулуун, Ц.Сандуй, Х.Хатанбаатар гээд М.Энхболд, Д.Бадамжунай нарын тэргүүлсэн хотын “мафи”-иас нийслэлд бэхжүүлсэн хөл, гар бүхий хүмүүс гэж хэлэхэд хилсдэхгүй. “Мафи”-ын даргын зөвшөөрөл, гарын үсэггүйгээр хүн томилж эсвэл халж чаддаггүй, хөл гар нь бологсдоос бусад нь дээшээ гардаггүй, ашигтай газар бүрийг хашаалж дамлана, албан тушаалыг зарж баяжих замаар тэд өөрсдийн хөл гараа аалзны тор мэт бэхжүүлж байв. Тэдний хэрсэн тор төрийн ажлыг тушчихаад хөдөлгөдөггүй байв. Яг л сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын зам түгжирчихээд нийслэлчүүдийн уур унтууг барж, ажил амьдралын хэмнэлийг нь алдагдуулж байгаа шиг хотын “мафи”-ынхан өнгөрсөн 20 гаруй жилийн турш нийслэлийн хөгжлийг таг гацаадаг байв. Өнөөдрийн замын түгжрэлийг ийм нөхцөлд байдалд хүргэсэн хүмүүс нь ч хотын “мафи” Тэр хотод сөөм газар ч үлдээлгүй хашиж, дамлаж зарсаар ирсний гайгаар төлөвлөлтгүй баахан барилга, байшин босож хотын замыг тэлэх, өргөтгөх боломж үнэндээ алга байна. Тэд хотын хөгжлийг хүлж, хүний боломжийг хулгайлж, утаандаа дарлуулсан Улаанбаатар, уур бухимдалтай нийслэлийн иргэдийг л бий болгож иржээ.

Одоо тэднээс салсан шиг салах боломж гарлаа. НИТХ-ын сонгуульд оролцох намуудын нэр дэвшилт нэгэнт тодорхой боллоо. Амаргүй тэмцэл, хар хорын эсрэг Д.Сумъяабазар зарчмаа дагаж, НИТХ-ыг хотын “мафи”-аас салах нөхцөл бүрдлээ.

шуурхай.мн

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.