Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»Хавтаст хэрэг: Дуучин Б.Амархүүгийн машинаас хоёр төрлийн хар тамхи гарч, тэрбээр түүсэн газраа зааж өгчээ
Гэмт хэрэг

Хавтаст хэрэг: Дуучин Б.Амархүүгийн машинаас хоёр төрлийн хар тамхи гарч, тэрбээр түүсэн газраа зааж өгчээ

coolНийтэлсэн: cool09/15/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хавтаст хэрэг: Дуучин Б.Амархүүгийн машинаас хоёр төрлийн хар тамхи гарч, тэрбээр түүсэн газраа зааж өгчээ

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нь өнгөрсөн оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Улмаар түүний энэ хэрэгт эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шалгаж эхэлсэн.

Хэргийн газраас хоёр төрлийн хар тамхи хураагдсан байна. Тодруулбал, Б.Амархүүгийн машинд 2.8953 грамм “өвс” ургамал, 0.5 грамм “шавар” мэт зүйлс байсан юм. Хэргийн мөрдөн байцаалтын явцад Б.Амархүү нь “… 2019 оны 9 дүгээр сарын эхээр “Жигүүр гранд” группийн ойн арга хэмжээнд оролцоод буцаж явахдаа каннабис ургамлыг түүсэн” гэдгээ хүлээж, түүсэн газраа хүртэл зааж өгчээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Борхүүгийн Амархүүд сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс тоолсон.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж, шийдвэрлэжээ. Ингэхдээ Давж заалдах шүүх “мансууруулах бодисыг түүж, бэлтгэсэн хугацааг тодруул” гэх байдлаар буцаасан байна.

2020.03.25-ны өдөр Улсын дээд шүүх уг хэргийг хэлэлцсэн. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1241 дугаар магадлалыг хүчингүй болгож шийдсэн байна.

Өдгөө Б.Амархүү цагдан хоригдож байгаа бөгөөд өмнө нь хар тамхины эсрэг сурталчилгаанд Монгол улс болон ОХУ-д оролцож байсан. Цаашид хар тамхины эсрэг ажиллахаа амласан. Тодруулбал, Б.Амархүү 2019.12.27-ны өдрийн орой Экстра онлайн ярилцлагад орж, олон нийтээс уучлал хүссэн. Тодруулбал, “… Хэрэгт холбогдоод та бүхний сэтгэлийг зовоосон байх. Би энэ хугацаанд олон зүйлийг даван тууллаа. Хамгийн түрүүнд ээж, аав, гэр бүлээсээ уучлал гуймаар байна. Мөн миний дууг сонсдог дэмжигчдээсээ уучлал гуймаар байна. Ахиж би ийм хэрэгт огт холбогдохгүй. Цаашдаа олон уран бүтээл хийнэ. Намайг өмөөрч, шүүмжилж байсан хүмүүстээ баярлалаа. Хүү нь буруу зүйл хийхэд ахмадууд нь хайрлаж загнадаг шиг намайг ухааруулж байгаа хэмээн ойлгож байгаа. Монголчуудаасаа уучлал хүсмээр байна. Итгэлийг тань хэзээ ч алдахгүй гэж тангараглаж байна.

Монгол Улсынхаа залуучуудыг аврах уриалга гаргахыг урлаг соёлынхоо найз нөхдөөс хүсч байна. Би алдаж байж ухаардгийг ойлголоо” гэв.

Бид энэхүү хэргийг хүний мууд дурлах гэж биш энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтлэв.

Хүүхэд залуучууд хуулийн мэдлэггүй, сониуч зангаасаа болж алдах эрсдэлээс сэргийлнэ үү

гэмт хэрэг сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг тус бүр 40 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчиллөө

06/30/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.