Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ
Мэдээ

Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ

coolBy cool09/21/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ


2020 оны есдүгээр сарын 21. Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /МРА
2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо.

Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд эхлэн суурилуулж дууссан. Энэ нь ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН 100 хоногийн ажлын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн томоохон дэвшилтэт ажил юм. Цаашид бүх эмнэлгийг төвлөрсөн PACS-д холбохоор төлөвлөжээ.

Төвлөрсөн PACS буюу дүрсийг дамжуулан хадгалах төвлөрсөн систем гэдэг нь рентеген, СТ, эхо гэх мэт аппаратаар авсан дүрс оношилгооны зургуудыг Улсын дата төвд дамжуулан хадгалах систем юм. Энэхүү хадгалсан мэдээллийг эрх олгогдсон нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч өндөр хүчин чадалтай технологи бүхий ворк-сташионоор үзэж, дүгнэлт оношийг түргэн хугацаанд өгөх боломж бүрдүүлсэн юм байна. ​

Төвлөрсөн PACS-ийг нэвтрүүлснээр өвчтөн болон эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмчийн онош тавих боломж бүрдэн, цаг хугацаа хэмнэж, илүү зардал багасх бөгөөд давхардсан шинжилгээ цацрагийн дозе авалт багасан иргэдэд ээлтэй, эрүүл мэндийн даатгалыг үр дүнтэй ашиглах бололцоо бүрдэж буй. Мөн хот, хөдөөгийн ялгаа арилан, орон нутгийн эмч нарт мэдээлэлд илүү ойртож мэргэших бололцоо олгож байгаа нь тус төслийн томоохон ач холбогдлуудын нэг юм.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.