Э.Чулуунчимэгийн урвуулсан найзууд
Дуучин Э.Чулуунчимэг анхны амьдралдаа дуулиантайгаар цэг тавиад хэдийнэ дөрвөн жилийн нүүр үзжээ.
В sound студийн Б.Болдын эхнэр явсан тэрээр экс нөхрөөсөө найзуудыг нь урвуулж чаджээ. Тодруулбал, дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нартай нэг анги явсан дуучин Гүрбадамыг, хамтран дуулдаг байсан дуучин Чинбаяр, Найдандорж нартай дуучин бүсгүй нөхөрлөлөө улам зузаатгаж хамтарч уран бүтээл хийх болсон.
Магадгүй Б.Болдыг эхнэрийнхээ найзтай араар тавьсан асуудал нь тэдний нөхөрлөлд цэг тавьсныг үгүйсгэхгүй. Ямартаа ч, энэ гурван залуу дуучин Э.Чулуунчимэгийг амьдралын шалгуур тэмцэлд унаж бүдэрч явахад нь томоохон түшиг тулгуур байж, сайхан нөхөрлөлөө бататгасан гэдэг. Тэдний нөхөрлөл үүрд мандан бадраг