Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Сонин хачин»Эхнэртээ эргэж очсон олны танил эрчүүд
Сонин хачин

Эхнэртээ эргэж очсон олны танил эрчүүд

coolBy cool10/01/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эхнэртээ эргэж очсон олны танил эрчүүд

Өөр бүсгүй сонирхох зан чанар эр хүний төрөлхийн инстинкт юм. Ямар ч эр хүн сайхан бүсгүй хажуугаар нь зөрж, өнгөрөхөд өөрийн эрхгүй эргэж хардаг гэнэ. Сайхны өмнө харц буруугүй гэж ярьдагтай холбоотой байж болох юм. Харин өмнөх амьдралдаа цэг тавин шинэ амьдрал зохиож буй эрчүүдийн дийлэнх нь 40 нас гарсан байдаг гэх судалгаа бий. Учир нь 40 наснаас хойш дахин дурладаг аж. Эрчүүд 40 нас хүртлээ амьдралын төлөө зүтгээд ажил, амьдрал нь тогтохоор дүгнэлт хийж эхэлдэг бөгөөд тэндээс өөр эмэгтэйг сонирхох, дурлах сэжүүр үүсдэг. Нэг ёсондоо дахин дурлах боломж бүрддэг. Зөвхөн нууц амрагтай болдогтой үүнийг холбож ойлгох нь буруу. Эхнэртээ ч дахин дурласан эрчүүд зөндөө бий. Гэхдээ эхнэрээсээ өөр бүсгүйд дурлаад дахин хуучин эхнэртээ “эргэсэн” олны танил эрчүүдийг тоймлоё.

“Бодь”-ийн Л.Болдхуяг Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа

1990-ээд оны дундуур ёстой л олныг шуугиулж байв. Тухайн үеийн сайхан залуусын нэг болох Л.Болдхуягыг эхнэрээс нь булааж өөрийн болгож шар хэвлэлийн бай болж байв. Дуулиан шуугиантай эхэлсэн тэдний хамтын амьдрал 3 жилээс хэтрээгүй ч, дуучин бүсгүй том хүү Эрхэмбилэгээ төрүүлж байсан. Ноён Л.Болдхуягын хувьд хуучин эхнэртэйгээ эргэн суусан. Алдарт эрдэмтэн Лувсанвандангийн хүү тэрээр “Бодь” группийн ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн асан Л.Болдын төрсөн дүү юм. Тэрбээр 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол Улс дахь Өргөмжит Ерөнхий Консул, 2009 оноос Шведийн Вант Улсын Өргөмжит Консулаар ажиллаж байсан. 1996 оноос өнөөдрийг хүртэл “Голомт” банк болон “Бодь групп”-ийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, “Голомт” банкны ТУЗ-ийн гишүүн, “Бодь” группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалыг хашиж иржээ.

П.Анужин гишүүний хөвгүүдийн аав Нандинзүрх

Монгол тулгатны 100 эрхэм баримтат нэвтрүүлгээрээ олонд танигдсан П.Анужин өдгөө УИХ-ын гишүүн болсон. Тэрээр анхны амьдралаасаа хоёр охинтой. Хоёр дахь амьдралаа найруулагч Б.Баатартай эхлүүлэх гэж оролдоод бүтээгүй. Учир нь анхны нөхрөөсөө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байв. Мөн олны хэл амнаас ч эмээсэн байх. Харин бага хоёр хүүгийнх нь ааваар “Минт” баарны эзэн Нандинзүрх тодорсон цаг саяхан. Өөрийн эхнэр 4 хүүхдээ орхин П.Анужинтай дөрвөн жил амьдрав. Гэвч 20 жил ханилсан анхны эхнэрийнхээ хайр халамж, цай хоолыг санасан уу, П.Анужинг нялх биетэй байхад “төрхөмдөө буцсан” гэдэг. Аядуу зөөлөн дуутай П.Анужин бүсгүй хөвгүүдийнхээ аавтай эв найрамдалтай байдаг бөгөөд өнгөрсөн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд Нандинзүрхээ дагуулсаар явж харагдсан. Гэвч ноён Нандинзүрхийн нандин зүрхэнд анхны эхнэр хүүхдүүд нь П.Анужин бүсгүйгээс илүү “хадаатай” явсан бололтой. Тэр аваал эхнэртээ буцсан.

Улсын начин, уртын дуучин Эрхэмбаяр

Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин С.Эрхэмбаяр одоогоос 10-аад жилийн өмнө эхнэрээ залуу бүсгүйгээр сольсон тухай дуулиан шуугиан дэгдэж байв. Гэвч тэрээр эцсийн эцэст анхны гэргий гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатайгаа нийлсэн сурагтай. Эхнэрээсээ өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин гурван жилийн тэртээ Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясуутай хамтран амьдарч байгаа сураг гарч байв. Гэвч залуу бүсгүй үе мултарсан улсын начин амрагаа орхисон гэнэ лээ. Дуучин Н.Аясуугийн хувьд хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа андууд нь үнэлдэг.

“Гурван эхнэрт” А.Сүхбат аварга

Цагийн сайханд “жижиг” Сүхбат хэмээгдэж явсан УИХ-ын гишүүн асан, Даян аварга А.Сүхбат 40 нас гарсан хойноо амрагийн явдал, авгай хүүхний асуудлаараа олны анхаарлыг татах болсон. Анхны эхнэрээрээ Х.Баянмөнх аваргын ганц охин Баясгалантай эхлүүлж байсан тэрээр 2000 оны эхээр дуучин Т.Ариунаагийн гэрийн тогооч Содоо гэх бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон талаар тухайн үеийн хэвлэлүүд шуугиж байв. Гэтэл долоо найман жилийн өмнөөс 19-хөн настай Н.Гарамханд гэх үе мултарсан үзэсгэлэнт бүсгүйтэй амьдарч байгаагаа зарлаж байсан. Гэвч өөрийгөө Арабын шейхаар төсөөлж, өмнөх эхнэрүүдээрээ эргэж тойрч явдаг А.Сүхбат отгон эхнэрээсээ өнгөрсөн жил салсан. Тэрээр хоёр дахь эхнэр болох Содоо буюу Ж.Содномцэрэнтэйгээ хамт амьдарч байгаа. Содоо бүсгүй аваргад гурван хүүхэд төрүүлж өгч, өөртөө “аргамжсан”. Ж.Содномцэрэн бүсгүйн хувьд Rico’S рестораныг ажиллуулдаг.

Олны танил энтертайнмент
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.