Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав
Мэдээ

“Чингис хаан” музейн Эрдэмтдийн зөвлөлийг байгуулав

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/02/2020Шинэчилсэн:10/01/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” музей байгуулах ажлын бэлтгэл бүрэн хангагдаж, барилга угсралтыг эхлүүлэх гэж байна. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулж захирамж гаргав.

Дарга

Д.Рэгдэл ШУА-ийн ерөнхийлөгч, академич, ШУ-ны доктор, профессор
Гишүүд

А.Цанжид Философийн хүрээлэнгийн зөвлөх, ШУ-ны доктор, профессор

Л.Дашням МУСГЗ, доктор профессор

Г.Мэнд-Ооёо Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч,“Чингис хаан” одонт

Г.Мягмарсамбуу ШУА-ийн Түхх угсаатны зүйн хүрээлэнгйин салбарын эрхлэгч, доктор профессор

Б.Цогтбаатар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, профессор

Б.Баатархүү Нийслэлийн архивын газрын дарга, доктор, дэд профессор

Н.Ням-Осор ИЗИС-ын захирал, доктор, профессор

Н.Наранбаатар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт

Г.Пүрэвбат Бурханч лам, доктор

Уулзалтаар Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх чиглэлд баримталж буй бодлого, Чингис хаан музейг байгуулах шийдвэрийг гаргаснаас хойшхи ажлын явцын талаар эрдэмтэдтэй мэдээлэл солилцож, зөвлөлийн гишүүдийн саналыг сонсч, цаашид музейг төлөвлөсөн хугацааны дагуу барьж ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэллээ. Музейг маш чанартай, өргөн утга агуулгатай, үндэсний үнэт өв болох, дэлхийн хэмжээнд Чингис хааныг төдийгүй, Монгол Улсынхаа үүх түүхийг сурталчлан таниулах, иргэдийнхээ шүтээн болсон тийм л үнэ цэнэтэй давтагдашгүй жишиг музей болгох ёстой, үүний төлөө хичээн ажиллахыг хүсч байна, үүрэг болгож байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЗГМ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.