Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна
Мэдээ

“Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдийг солихоор ярилцаж байна

Эрхэм админBy Эрхэм админ04/08/2020Updated:10/01/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

НЭМЭЛТ: 11.00 ЦАГ

Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтэцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барих шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Станцын хөрөнгө оруулалт “Оюутолгой” ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байх бөгөөд хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөхөөр тооцжээ. “Оюутолгой” ХХК нь 2015-2019 оны хоород 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулж байсан аж.

Эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН:

-“Оюутолгой” компанийн зүгээс Тавантолгойн цахилгаан станц нь 1,1 тэрбум ам.долларын өртгөөр барих боломжтой гэсэн саналыг ирүүлсэн. Тиймээс хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа учраас Монгол Улсын Засгийн газар өөрөө 450 мкВат цахилгаан станцыг төр санхүүжүүлж барих шийдвэрийг гаргалаа. Санхүүжилтийг зээл болон бусад эх үүсвэрээр төрийн өмчит компани барьж, байгуулахаар болсон. Одоо бэлэн байгаа ТЭЗҮ-г түшиглэн, 30 хувь бага үнээр, эрчим хүчний үнэ нь 50 хувь хямд байх бөгөөд 560-600 сая ам.доллар шаардлагатай байгаа юм. Станц ашиглалтад орохоор Оюутолгой компани хамгийн идэвхтэй хэрэглэгч нь байх юм. Станцын ажлыг маргаашнаас зохион байгуулалтын ажлаа эхлүүлж, одоогийн төслийг нэгж дээр суурилна. Ирэх 2024 онд ашиглалтад оруулахаар бэлтгэж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-“Оюутолгой”-н ТУЗ-ийг солино гэх яриа гарсан. Хэзээ солих вэ?

-Одоогоор энэ асуудал ажлын хэсэг дээр яригдаж байна.

-Санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэхээр тооцож байна вэ?

–Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгаас тодорхой хэсгийг гаргах, бонд гаргах зэрэг төрийн санхүүжүүлж болох бүх аргыг хэрэглэнэ.


ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.04.08/ 08.00 цагт хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл, Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай, “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
2. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт,         өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл Ч.ХҮРЭЛБААТАР
3. Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай Ч.ХҮРЭЛБААТАР
4. “Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай Х.БАДЕЛХАН
5. Музейн тухай хуулийн төсөл Ё.БААТАРБИЛЭГ
6. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай Ё.БААТАРБИЛЭГ
7. Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай* Ц.ДАВААСҮРЭН
8. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал 

  9. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаар Х.БАДЕЛХАН
10. Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар Б.ЭНХ-АМГАЛАН
ЗГМ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.