Фантастик продакшний шинэ бүтээл “37-р точка” олон ангит уран сайхны киноны дүрүүд олон талын өнгө төрхийг харуулсан кино болж чадсан.
Энэ удаад уг киноны ахдаа дурласан Солонго буюу залуу жүжигчин Номингийн талаар товч дурьдаж байна.
СУИС-ыг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр Дорнод аймгаас их хотыг зорин ийнхүү урлагийн салбарт хөл тавьжээ. Түүний хувьд өмнөх жил дэлгэцнээ гарсан “Хүний цаана” кинонд мөн дүр бүтээгээд амжсан юм.
Өнгөрөгч сард сошиал мэдээний бай болж буй Санжаа болон Номин нар хамтдаа “гардуулж” буй бичлэгийн талаар хүмүүс янз бүрийн байр суурьтай байсан.Хэсэг хугацаанд нам гүм байсан тэрээр Хэнтийд явна.