Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

    06/04/2026

    О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

    06/03/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

    06/03/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Хүүхдийн 100 мянгыг ирэх зургаадугаар сарыг хүртэл олгоно
Мэдээ

Хүүхдийн 100 мянгыг ирэх зургаадугаар сарыг хүртэл олгоно

coolBy cool10/02/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Засгийн газраас ирэх оны төсвийг 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ-д өргөн мэдүүлжээ.


Сангийн яамнаас ирэх оны төсвийн орлого 11.8 их наяд төгрөг байх бол 13.9 их наяд төгрөгийн зарлага гаргахаар тооцоолсон. Энэ нь өнгөрсөн оны анх баталсан төсвийн орлого, зарлагатай тэнцүү хэмжээнд төлөвлөсөн гэсэн үг. УИХ одоогоос жил орчмын өмнө 2020 оны төсвийг батлахдаа 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай буюу орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд төгрөг байхаар тусгасан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөлөөллийн улмаас өнгөрсөн наймдугаар сард дахин тодотгохдоо орлогыг 9.7 их наяд, зарлагыг 14.6 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг. Ингэснээр оны төгсгөлд төсөвт 4.8 их наяд төгрөгийн алдагдал үүсэх хүлээлттэй байгаа юм. Тэгвэл өнгөрсөн хугацаанд цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нөлөөллөөр үүссэн төсвийн алдагдлыг ирэх онд бууруулахын тулд мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлнэ гэдгийг төсөлд онцолжээ. Орлогын хувьд татвар нэмэлгүйгээр бизнес эрхлэгчдийг үргэлжлүүлэн дэмжиж, өр үйлдвэрлэх замаар төсөвт хамгийн дарамт авчирдаг төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах зэргээр төсвийн орлогын боломжит эх үүсвэрээс татахаар төлөвлөсөн. Энд нэг зүйлийг тодотгох хэрэгтэй нь гаалийн шинэчлэл буюу экспортолж буй баялгаасаа орох орлогыг бүрэн хураах явдал.
Өнгөрсөн удаад төсөвт батлах үед ч энэ асуудлыг хэлэлцэн тусгаж байсан юм. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлнэ гэж тооцож буй гаалийн шинэчлэл хугацаа алдан жил дамналаа гэсэн үг. Харин зарлага талаасаа төсвийн урсгал зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэх, нийгмийн хамгааллыг эмзэг бүлэгт чиглүүлэх гэнэ. Мөн цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажил олгогчдыг дэмжих арга хэмжээнүүдийг хилийн хориог цуцлах хүртэлх хугацаагаар буюу ирэх оны эхний хагас жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
1.2 САЯ ХҮҮХДЭД 864 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ
Үүнээс гадна улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дуусгах ажлуудын жагсаалтад музей, театр тэргүүтэй хэт үрэлгэн, хямралын үед санхүүжүүлэхэд тохиромжгүй хэмээн олон нийтээс шүүмжлэл дагуулсан олон төсөл багтсан байгаа юм.
Төсөв хэлэлцэх бүрд олон нийтийн анхаарлын төвд байнгын байсаар ирсэн асуудал бол хүүхдийн мөнгөн тэтгэмж. Засгийн газраас КОВИД-19 цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс энэ оныг дуустал нэмэгдүүлж, 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэн хэрэгжүүлж байгаа.
Тэгвэл КОВИД-19 цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор уг арга хэмжээг ирэх оны эхний хагас жилийг дуустал нэмэгдсэн хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор тооцож, 864 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгажээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

мэдээ Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Эвдрээгүй ирээдүйг бүтээх Б.Гүнзаяагийн нөлөөллийн аянд 250 мянга гаруй хүүхэд хамрагджээ

06/04/2026

О.Амгаланбаатар: Эрийн гурван наадам гэдэг нь нэг хүн барилдаад, морио уралдуулаад, нум сумаа харвахыг хэлнэ

06/03/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

06/03/2026

“Шарк Танк”-ийн хөтлөгч Ж.Эрдэнэбаяр шинэ албан тушаалд томилогдов

06/03/2026

Д.Алтанхуягийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирлаар томилжээ

06/03/2026

Төрийн соёрхолт Б.Догмид: Равжаа хутагтын сахиус намайг үхлээс аварсан

06/03/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

2000 гаруй уран бүтээлчийг нэг тайзнаа нэгтгэсэн “ХАКИ”-гийн найруулагч Б.Нямдаваа

06/02/2026

ХУД-ийн 22-р хорооны засаг дарга Б.Мөнхболдын хахуулийн хэргийг прокурорт шилжүүллээ

06/02/2026

Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

06/02/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.