Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Г.Ариунбаатар, Б.Баярмаа нар хүүгийнхээ даахийг үргээв
Папарацци

Г.Ариунбаатар, Б.Баярмаа нар хүүгийнхээ даахийг үргээв

coolНийтэлсэн: cool10/05/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар хамтын амьдралаа эхлүүлж дундаасаа хоёр хүүгийн аав ээж болсон. Намрын дунд сарын билэгт сайн өдөр тэд том хүүгийнхээ даахь үргээх ёслол үйлдэжээ.

Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар спортоор бол олимп, дэлхийн аварга болсон дэлхийн шилдэг баритоны нэг. ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаа. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн. Г.Ариунбаатарын алдар нэр түгж, гавьяа шагнал гардахын хэрээр хувийн амьдрал нь уруудаж, эхнэр нь цагдаад өгч, алдарт дуучин эрүүгийн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан удаатай. Эхнэр нь хувийн чатыг нь ил гаргаж, эр нөхрөө эвгүй байдалд оруулсан. Нэгэнт цав суусан амьдрал удаан үргэлжлээгүй.

Харин МУГЖ Г.Ариунбаатар 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан. Б.Баярмаа өмнө ь мөн л Ариука нэртэй нөхөртэй, гурван охинтой, гаднаасаа сайхан гэр бүл гэгддэг байв. Б.Баярмаа сайн ч жүжигчин, сайхан ч бүсгүй, нөхөр, гурван охиноо асрахын зэрэгцээ олон киноны гол дүрд тоглосон. Мөн 2014 онд “Плэйбой” сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхан хүүхний нэгдүгээрт шалгарч байлаа.
Гэтэл Г.Ариунбаатар, Б.Баярмаа хоёр хамт амьдарснаар, бүсгүй хөшигний ард орж, хайр сэтгэл, амьдралаа олны нүднээс их нууцалдаг. Б.Баярмаа жүжигчний карьераа орхиж, цахим хуудсаа ч устгаж, фэйсбүүк, “инста”-д мөргүй нэгэн болсон. Г.Ариунбаатар ч томоожиж, Баярмаа, Ариунбаатар нар хоёр хүүгийн аав ээж болжээ.

Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн, эзэгтэй болжээ. Дөрвөн жил хамтдаа амьдарч, хоёр ч хүүгийн эцэг эх болсон урлагийн алдартай залуусыг одоо буруутгах хүн байхгүй. Харин ч нэг нь өдрөөс өдөрт урлагийн карьер нь өссөөр, дэлхийн шилдэг дуучин боллоо. Б.Баярмаа ч өөрийн жүжигчний амьдралаа золиосолж, Г.Ариунбаатарын найдвартай ар тал болж байна.

шар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.