Дуучин Т.Ариунаа эмээ болоод гурван сарын нүүр үзэж буй. Тэр эмээ эмээгээс илүү эмээ байхын тулд хичээнгүйлж бэрээ асардаг гэсэн.
Хэдийгээр төрсөн биш ч төрснөөс өөрцгүй өсгөсөн Б.Алдар нэг хэсэг чихийг нь халууцуулдаг байсан ч, аав болж намба сууж Т.Ариунаа ээжийнхээ ачлалт хүү болон хувирсан гэх юм билээ. Т.Ариунаа ч том хүүгээ ийнхүү томоожсонд газар хөл хүрэхгүй болтлоо баярлан, аз жаргалтай эмээ болжээ.