Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жүжигчин О.Цэнгэл: Ээж бүхэн хүүхдээ хөхүүлдэг, нэг сар л тэсээч гээд л
Папарацци

Жүжигчин О.Цэнгэл: Ээж бүхэн хүүхдээ хөхүүлдэг, нэг сар л тэсээч гээд л

coolBy cool10/18/2020Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Цэцэнг 1 нас хүрэхэд миний хамгийн түрүүнд төлөвлөсөн ажил бол “хөхнөөс гаргах”. “Ажил” гэж нэрлэж байгааг минь битгий сүржин гэж бодоорой. Энэ бол үнэхээр “ажил” шүү. Аавтай нь энэ тухай ярилцтал 1 нас 2 сар хүрэнгүүт нь хөхнөөс гаргана 2 сар хөхүүлчих гэв

Яагаад ч 1 нас 2 сар юм, бүү мэд

Аавууд ямар хөхүүлэх биш, шөнө байн байн мөөмөө нэхэж уйлагнах, мөөмөө хайж сэрвэгнэх, унтаад байгаа сэрээд байгаагаа мэдэхгүй хөхүүлж байгаа үгүйгээ ялгахгүй унтахаар ээж яаж ядардгийг мэдэхгүй шүү дээ

Уг нь анхнаасаа тусдаа унтуулж сургасан бол шөнийн үлгэлт хамаагүй бага байдаг гэсэн. Даанч тэгэж чадаагүй, сэтгэлийн тэнхээгүй царайлж, хүүхдээ уйлахад нь л хажуудаа аваад байсны үр дагавар “мөөм үлгэх” гэдэг зуршил байж. “Нэг жил хөхүүлсэн, хангалттай шим тэжээлээ өгчихсөн, одоо бие даа, би ч унтая, чи ч сайхан унт, бор хоолоо бүр илүү иддэг бол, хөхний сүү маш чихэрлэг болохоор шүд чинь цоорно ёо ёо энэ тэр гээд л ёстой том хүнтэй ярьж байгаа юм шиг тайлбарлаж байгаад нэг өдөр ааваас нь нууцаар хөхөндөө давс түрхэж үзэв. Эхлээд идэхгүй байснаа сүүлдээ зүгээр арчиж байгаад л идчихэв. Аав нь ирээд унтсан цагаан хэрэглэл давсны үртэстэй, уг нь би сайн л гөвсөн, даанч баригдчихав, загнуулав, тэвчээргүй, ээж бүхэн хүүхдээ хөхүүлдэг, нэг сар л тэсээч гээд л

 

Нэг ой 2 сар хүрдэгийн даваан дээр Цэцэн сүүн бүтээгдэхүүнээс хордоод мөөм идэхээр л бөөлжөөд бид хоёр бүр эмнэлэгт хэвтэв. Эмнэлгээс гараад аав нь “одоо мөөмнөөс гаргая” гэж нэг дуугарав. Аав зөвшөөрөх маш чухал юм байна лээ. Аавын тусламж, дэмжлэггүй бол хөхнөөс гаргана гэдэг амаргүй ажил. Нөхөр маань шууд цуу гаргаж ирээд хөхний толгойн дээр түрхээд, охинд үнэртүүлэв. Нэг ойртоод уйлаад л холдсон. Дахиж хүрээгүй. Цээжинд наалдаад л гомдоод уйлна. Өдөр ч яахав, тоглож наадаад өнгөрчихнө. Шөнө л хамгийн их сэтгэл түгшив. Анхны шөнө мэдээж өнөөх маань нэлээд уйлав. Хөхүүл байхдаа зэрэг угжиж сургана гээд хэрэглээгүй угжнуудаа өрж тавьж байгаад эхнээс байхуу цай хийж байгаад л туршив. Хамгийн дуртай идсэн нь @baby_world_mongolia -гийн гэдэс дүүрэлтээс хамгаалсан угжнууд, ялангуяа шилэн угж нь анх угж хөхөж үзэж байгаа хүүхдэд зүгээр юм байна лээ. Би хажууд нь байхаар намайг хараад уйлаад байсан учраас өөр өрөөнд оров. Уйлах бүрт нь зүрх өвдөөд хаалгаар нь шагайна, аав нь “өөрөө хөхнөөс гаргая гэчихээд одоо битгий эргэлдээд бай, хүүхэд зовоогоод” гээд л намайг хөөнө. Эхний шөнө охин маань аавын тэвэр, @baby_world_mongolia -гийн шилэн угж, байхуу цай гуравтай шөнийг өнгөрөөв. Дараагийн өдөр дахиад л цуугаа түрхээд ойртохоор нь үнэртүүлээд, шингэн юм сайн өгөөд (ам нь их цангадаг юм шиг байна лээ) хоолыг нь ойр ойрхон өгч, мөөм санах боломж олгохгүй тоглож өнжив. Шөнийг бас л аавтайгаа давав. Харин гуравдахь өдрөөс ээж маань #nestle #Nestogen гээд бактеритай хуурай сүү авчирч өгөөд угжихыг зөвлөв. Ээж өөрөө тэнд эмч төлөөлөгч хийдэг, хүүхэдтэй хэрхэн харилцах, хооллох тал дээр зөвөлгөө өгдөг, эмнэлгийн мэргэжилтэй л дээ. Тэр шөнөө сүүгээр угжтал унтдагаасаа маш эрт сайхан тайван унтаад өгөв. Шөнө уйлагнаагүй, нам. Ингээд энэ өдрөөс хойш төрөөд ч угж идээгүй Цэцэн маань @baby_world_mongolia -гийн угжийг харахаар мөөмөө харсан мэт баярладаг болж, илүү эрт унтаж, илүү их идэж, шөнө сэрэхээ больж, би гэдэг хүн чинь нам унтаж, өглөөг эрч хүчтэй угтдаг болов

 

Өө нээрээ, хөхний сүүгээ саагаад өгөөд байх уу гэтэл саах тусам чинэрээд сүү ороод байдаг гэж сонсоод нээх саагаагүй, хөхний живх хийгээд 3 хоноод л аяндаа сүү татарсан. Одоо Цэцэн унтахаасаа 1 цагийн өмнө сүүгээ уугаад бүүвэйн дуунд өөрөө ядраад унтдаг болсон. Унтуулах гэж угждаггүй гэсэн үг. Сүү өгч байгаагийн учир нь гэдэсний орчинг тэнцвэржүүлж, өсөлт хөгжилтийг нь дэмждэг учраас өгдөг юм. Хэрвээ хүүхдээ илүү зөөлөн аргаар хөхнөөс гаргая гэж бодож байвал нэгт аав (ээжээс өөр асран хамгаалагч) туслах, хоёрт сүүгээр угжих л юм шиг санагдсан даа. Төрөхөөсөө өмнө угж их цуглуулсандаа төрснийхөө дараа харамссан ч (манай охин огт угж идээгүй, соосог ч хөхөөгүй) хөхнөөс гаргах тэр цагт тийм их хэрэг болсонд нь үнэхээр их баярласан даа @baby_world_mongolia минь хэмээжээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.