Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026

    ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Жүжигчин О.Цэнгэл ажлыг сэтгэл гаргаж хийхийг зөвлөв
Папарацци

Жүжигчин О.Цэнгэл ажлыг сэтгэл гаргаж хийхийг зөвлөв

coolBy cool10/19/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жүжигчин О.Цэнгэл хэдийгээр мэргэжлийн бус уран бүтээлч ч гэлээ, мэргэжлийнхээс дутахгүй үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн. Түүний үндсэн мэргэжил бол утга зохиол судлаач. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон билээ.

О.Цэнгэл залууст хандаж “ “Хэцүү”-гүй юм гэж хаана ч байхгүй. Чи ажлыг голох биш ажил чамайг голдог юм. Дунд сургуулийн сурагч байхдаа зуныхаа амралтаар супермаркетэд промотер хийдэг байлаа. Өдөржин зогсоно, амаа чилтэл тайлбарлана, байнга инээмсэглэнэ. Миний ярьсныг сонсоод хүн сонголтоо хийвэл маш их баярлана. Ороод амрах өрөө байхгүй, цайны цаг гэсэн 30хан минуттай. Цалингаа жоорлохын тулд хоол биш ус, жигнэмэг л аваад идчихнэ, хангалттай. Дараа нь зурагт хуудас нааж тараадаг цагийн ажил хийсэн. Хэн ч ажлыг маань хянахгүй ч сэтгэлээсээ өөрийнхөө хариуцсан дүүрэгт хүргэчих гээд өдөржин айлын хаалга тогшоод тайлбарлана. Хөзөр ч зарж явлаа. Багшийн дээдийн өмнө машинаа тавьчихаад тээшээ онгойлгоод өдөржингөө хөзрөө тайлбарлана.

Тэр үед намайг хүмүүс таньдаг л байсан байх. Нөгөө кинонд тоглодог охин гээд. Надад тэр бүгд тийм ч хамаатай байгаагүй. Гол нь ажлаа сэтгэлээсээ бас үнэн хийх, хэн нэгэнд шалгуулах эсэхдээ биш миний ажил “миний” гэж хандах нь чухал байсан. Өнөөдөр хамтарч ажилласан хүмүүс маань сэтгэл хангалуун, дахин холбогддог нь тухайн үед хийж байсан ажлуудаасаа сурсан “зөв хандлага-өөриймсөг чанар”-тай холбоотой байх.

Суултуур угаасан ч бүрэн гүйцэд угааж сураарай. Аливааг хийсэн шиг хийгээд ард нь гарахад тэр нэг захиралд биш ажил гүйцэтгэсэн чамд илүү юм наалддаг юм шүү” гэжээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.