Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо
Мэдээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал боллоо

Эрхэм админBy Эрхэм админ10/19/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10:00 цагаас компанийн байранд боллоо. Дэлхий дахинд шинэ коронавирус халдвар тархаад буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмжийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2020 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулав.
Ээлжит бус хурлыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал удирдсан бөгөөд хувьцаа эзэмшигч иргэдэд нээлттэй, цахимаар хэлбэрээр компанийн www.ett.mn вэб сайт болон www.facebook.com -ийн “1072 Хувьцаа Мэдэээллийн төв” хуудсаар шууд дамжууллаа.
Хуралд компанийн төрийн эзэмшлийн саналын эрх бүхий хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэгч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл болон хараат бус гишүүд, компанийн удирдлагууд оролцов.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын тайлан, явцыг танилцууллаа. Тэрбээр, компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд нийт 47 удаагийн хурлаар 119 тогтоол гаргаж, хураангуй болон дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөн албажуулан ажилласныг дурдав. Танилцуулгын дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох тухай болон Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох тухай  асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэв.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-ийн  төрийн төлөөллийн гишүүнээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Б. Энх-Амгалан, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Хараат бус гишүүдээр Д.Батхишиг, Ү.Амарбат, П.Өлзийнаран, Х.Болор-Эрдэнэ нарыг тус тус сонголоо. Мөн ээлжит бус хурлын үеэр цахим хэлбэрээр ирсэн асуултуудад холбогдох мэргэжилтэн хариулт өглөө.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь 2020 онд  Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүд болон Улаанбаатар хотын утааг бууруулах “Тавантолгой түлш” ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэж ажилласныг хурлын үеэр онцлов
Этт
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.