Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Э.Дөлгөөн: Бид “Хаппи Фловерс” компаниас 25 сая төгрөг нэхэмжлээгүй
Папарацци

Э.Дөлгөөн: Бид “Хаппи Фловерс” компаниас 25 сая төгрөг нэхэмжлээгүй

coolBy cool10/20/20201 сэтгэгдэл2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар “Хаппи Фловерс” компанийн хүүхэд асрах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өглөө.

Э.Дөлгөөн “Бид “Хаппи Фловерс” компанийн нэр хүндэд халдах гэж мэдээлэл хийгээгүй. Мөн хүүхэд хардаг байгууллагуудын үйл ажиллагааг буруутгах гэсэнгүй. Зөвхөн энэ компанийг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэж хүсч байна. Хүмүүст хувь хүмүүсийн хоорондын асуудал харагдаж байгаа мэт боловч энэ бол олон хүний үр хүүхэдтэй холбоотой зүйл. Бидэнд 24 цагийн дотор 45 хүн энэ компанитай холбоотой гомдол, мэдээлэл ирүүлсэн.

Бидний байр банкны зээлэнд байдаг. Тиймээс хоёулаа зайлшгүй ажиллах шаардлагатай. Хүүхэд асрах хүн байхгүй учраас асрагч авъя гэж бодсон. Яг энэ үеэр “Хаппи фловерс” компанийн захирал Н.Ууганцэцэг хамтран ажиллах санал тавьсан. Яг бидэнд хэрэгцээтэй зүйл байсан учраас бид зөвшөөрсөн. Ингээд 2020 оны нэгдүгээр сард манайх хүүхэд асрагч авсан. Хамгийн анх ирсэн охин их сайн охин байсан. Тэгээд туршиж үзээд 2020 оны тавдугаар сард буюу дөрвөн сарын дараа хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Гэтэл үүнээс хойш асуудал үүсч, асрагчид солигдож эхэлсэн. Мөн үйл ажиллагааны доголдлууд бага багаар гарч ирсэн.

Гэхдээ бид хүүхэд асрагчийн энэ ажил нь шинэ салбар учраас юу юуны духанд буруутгаагүй хүлээцтэй хандаж байсан. Гэтэл 2020 оны наймдугаар сард охин маань хүүхэд асрагчийн хайхрамжгүй байдлаас биеийнхээ гурван хэсэгт ил харагдах гэмтэл авсан. Өглөө нь зүв зүгээр байсан хүүхэд орой нь гэмтсэн учраас орой нь зургийг нь аваад тухайн байгууллагад өгсөн. Ингээд бидэнд асрагч явуулсан.

Гэсэн ч үйл ажиллагааны доголдол нь хэвээрээ. Мөн манайд хүүхэд харж байсан асрагчийн цалинг ч өгөөгүй байсан. Тиймээс үйлчлүүлэгч, контент бүтээгчдийн зүгээс тухайн компанийн үйл ажиллагааг нийтэд ил болгосон. Учир нь бидэнд итгээд энэ компанийг сонгосон олон хүн, хүүхэд хохирох вий гэж бодож, мөн олон хүн цалингаа авч чадахгүй хохиров вий гэж бодоод пост хийсэн юм.

Пост тавиад удаагүй байтал тухайн компанийн зүгээс бид рүү дайралт хийсэн. Дөлгөөн өөрөө хүүхдээ хараагүй, биднээс 25 сая төгрөг нэхэмжилсэн гэхчлэн. Үнэндээ бид мөнгө нэхээгүй” гэлээ.

шар мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

1 сэтгэгдэл

  1. asd on 10/21/2020 11:52

    social -aar hudlaa unen yarihaas oor yamar ajil hiidegin ene 2?

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.