Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

    06/19/2025

    ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

    06/18/2025

    Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

    06/17/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Гэр хорооллын худгийн ус , хүнд металлийн агууламж ихтэй, нянгийн бохирдолттой байна
Мэдээ

Гэр хорооллын худгийн ус , хүнд металлийн агууламж ихтэй, нянгийн бохирдолттой байна

coolBy cool10/22/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Энэ жил гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: Шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ. Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог. Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэн гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Иймд өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сүхбаатар сумын хувийн хэвшлийн хоёр эмнэлэг, нэг эмийн санд хийхэд бүртгэл үнэн зөв бүртгэгдээгүй, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ. Илэрсэн зөрчил дутагдал болон дотоод хяналтын дүнгээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаагүй холбогдох мэргэжилтнүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар хариуцлагын арга хэмжээ авсан байна.

Тус аймгийн Баянгол, Мандал, Сайхан, Хүдэр, Ерөө, Түшиг, Цагааннуур сумдад хийгдэж буй гүйцэтгэлийн хяналт шалгалтаар Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын заалны самбар хагарсан, паарнаас хүүхэд бэртэж гэмтэхээс хамгаалаагүй, гадна орчинд инженерийн шугам сүлжээний нүх таглаагүй зэргээр хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлтэй байгаа тул зөрчлийг арилгуулах шаардлага өгч хагарсан самбарыг засах хүртэл биеийн тамирын хичээлийг зааланд оруулахыг хоригложээ.

Дээрх сумдад Байгаль орчны хяналт, Байгаль орчин, газар, геодази зурагзүйн хяналт, Боловсролын хяналт, Барилгын техникийн хяналт, Геологи уул уурхайн хяналт, Нийгэм хамгааллын хяналт, Эрчим хүчний хяналт, Хөдөлмөрийн хяналт, Авто тээврийн хяналт, Хэмжил зүйн хяналт, Харилцаа холбооны хяналт чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд холбоотой гомдол, өргөдөл, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 7036-3608 утсаар хүлээн авч байгаа аж.

МХЕГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.