Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу томилогдлоо
Мэдээ

Цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу томилогдлоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2020Шинэчилсэн:10/27/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орхон аймгийн Засаг даргын ээлжит шуурхай хуралдаан хуралдаж хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, А.Түвшинжаргал нар удирдан явууллаа. Шуурхай хуралдаанд зарим алба хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын даргын 2020 оны 864-р тушаалаар Орхон аймгийн Цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбууг томилжээ. Цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу нь 1997 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Ажлын гараагаа Сүхбаатар дүүргийн хорооны цагдаагаас эхлүүлж 1997-1998 онд Архангай аймгийн ЦГ-т Хэсгийн төлөөлөгч, 1998-2003 онд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2003-2007 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2007-2008 онд Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт Хэлтсийн дарга, 2008-2009 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч, 2009-2012 онд Архангай аймгийн ЦГ-ын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, 2012-2016 онд Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, 2016-2020 онд Завхан аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор 20 тн давс, 13 тн цас хайлуулах бодис нөөцлөөд байна. 25-26нд шилжих шөнө орсон цасны халтиргаа гулгаанаас сэргийлж 1,2 тонн давс, 0,9тн бодис цацжээ.
Хотын доторх нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтын хуваарийг орой 18:00- 07:00 цаг, гэр хорооллын гудамж хоорондын гэрэлтүүлгийг орой 18:00- 02:00 цаг хүртэл, өглөө 05:00-07:00 цагийн хооронд асаах өвлийн цагийн хуваарьт шилжүүлжээ.
Шуурхай хуралдааны төгсгөлд өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, 2021 оны хөрөнгө оруулалтын ажлын явцад хяналт тавьж, анхаарч ажиллахыг холбогдох албаныханд анхаарууллаа.


Түүнчлэн ил гарсан цахилгааны утас, явган замын хайс, үзүүртэй төмөр, траншейны таг, ухсан нүх гэх мэт үүсч болзошгүй нөхцөл байдал, гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд эрсдэлд зүйлүүдийг харсан даруйдаа төрийн байгууллагад мэдээлдэг байх нөхцөлөөр хангаж өгөх боломжийг бүрдүүлэн ажиллах талаар үүрэг өгөгдлөө.

Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.