Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Манлайллын арга барил сэдвээр туршлага судаллаа
Мэдээ

Манлайллын арга барил сэдвээр туршлага судаллаа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/27/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудын манлайллын арга барилаас суралцлаа. Тодруулбал, компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо”-ны санаачилгаар “Оюу Толгой” компанийн ажилтнууддаа болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болгон хуваалцдаг “Хамтдаа” семнарийг 2020 оны 10-р сарын 27-нд зохион байгуулсан юм.

Уг семинараар өөрийн манлайллын хэв маягийг тодорхойлж, өөр хэв маягийн хүмүүстэй хэрхэн харилцах, баг хэрхэн өөрчлөгддөг, багийн хөгжлийн үе шатууд, цагийг хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. Ингэхдээ оролцогчид асуудлаа тодорхойлж, шийдлээ өөрсдөө олох зарчмаар явагдсанаараа онцлогтой боллоо.

“Хамтдаа” семинар нь “Оюу Толгой” компанид эерэг соёлыг төлөвшүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн ажлуудын нэг. Тэр дундаа аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход том хувь нэмэр оруулсан гэж тус компанийн гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа ярилаа. Түүнтэй хамт “Оюу Толгой” компанийн “Манлайллын хөтөлбөр”-ийн мэргэжилтэн Л.Аянга өөрийн туршлагыг танилцуулсан.

Дээрх семинарыг “Оюу Толгой” компани өөрийн туршлага болгож 10 гаруй байгууллагад хуваалцаад байгаагийн нэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК болж байна. Компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо” нь “Оюу Толгой” ХХК-ийн “Women in mining resource” ТББ-д нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар салбарын болон оффисын эмэгтэй ажилтнууддаа ягаан цамцыг өмсүүлж хэвшээд буй.

Этт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.