Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Орхон аймгийн 13 дахь засаг даргаар С.Батжаргал томилогдлоо
Мэдээ

Орхон аймгийн 13 дахь засаг даргаар С.Батжаргал томилогдлоо

coolНийтэлсэн: cool11/10/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг томилдог.

Орхон аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн бүрэн эрхийн Анхдугаар хуралдаанаар Сэмжидийн Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгосон.
С.Батжаргалыг Орхон аймгийн Засаг даргаар томилсон Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 72 дугаар захирамжийг өнөөдөр танилцууллаа.
Түүнчлэн 2016-2020 онд Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Д.Батлут аймгийн Засаг даргын Тамгыг гардуулан өгсөнөөр Орхон аймгийн 13 дахь Засаг дарга үүрэгт ажилдаа орлоо.
УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ: Ажлын амжилт бол нэг зүг рүү харж чаддаг баг, хамтран хүчин зүтгэж чаддаг тэр зүтгэлээс хамаардаг учраас энэ он жилүүд амжилт дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Бид бүхэн нэг баг, нэг зүтгэлтэй хамт олон гэдгийг онцоллоо.
Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн бодлого шийдвэрийг хүний хөгжилд чиглүүлж олон төсөл хөтөлбөрүүдийг бид бүхэн орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Үүний үр дүнд орон нутгийн болоод иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлуудыг шийдвэрлэж, тодорхой үр дүн гарсаар ирсэн.
Ажлынхаа үр дүнгээр бид 3 жил дараалан улсдаа шилдэг аймгаар шалгарч чадсан. Энэ амжилт, төрийн бодлогын залгамж халааг хадгалж, илүү оновчтой зохион байгуулалт төлөвлөлтүүдийг хийж, Эрдэнэтийн ард иргэдийн аюулгүй сайхан амьдрах, ажил орлоготой, эрүүл энх байхын төлөө бодлогоо хэрэгжүүлэн ажиллахыг хүсье! гэлээ.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал Монгол төрийн залгамж халааг баталгаатай байлгаж үргэлжлүүлэн ажиллах болно. Иргэд рүүгээ чиглэсэн олон олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана. Тун удахгүй 2021 оны төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын ажил, үйл ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэл батлагдан гарна. Үүнийг иргэддээ нээлттэй танилцуулна. Аливаа асуудалд их бага гэхгүй нээлттэй байж, өөрийн биеэр оролцож явах, аль болох иргэддээ ойр Засаг дарга байхыг зорин ажиллах болно. Бодлогын хувьд үргэлжлүүлэн хийх ажлууд олон байна. Шинээр хийгдэх ажлуудаа мөн төлөвлөсөн байгаа. Ийнхүү баг хамт олонтойгоо үр бүтээлтэй сайхан ажиллана хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.