Короновирусыг дотооддоо алдсаны улмаас манай улс анх удаа хатуу дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбогдуулан зарим бизнес эрхлэгчид үнийн хэт хөөрөгдөл бий болгож мах, гурил, будааны үнийг нэмсэн асуудал шүүмжлэл дагуулаад байгаа.
Тэгвэл уг байдал зөвхөн нийслэлд өрнөхгүй байгаа бололтой. Дорнод аймагт талхны үнэ нэг өдрийн дотор 40 хувиар нэмэгдэж 1600 төгрөгт хүрсэн тухай нутгийг иргэд мэдээллээ. Уг асуудалд ШӨХТГ-аас анхаарлаа хандуулахыг тэд мөн хүсч байгаа аж.