Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Орхон аймгийн хэмжээнд явган хүний болон авто машины хөдөлгөөнийг бүрэн хориглолоо
Мэдээ

Орхон аймгийн хэмжээнд явган хүний болон авто машины хөдөлгөөнийг бүрэн хориглолоо

coolBy cool11/13/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Орхон аймгийн Онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар нар удирдан комиссын зарим гишүүд цахимаар хуралдаа оролцов.

Энэхүү хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргаж чиглэл хариуцсан зарим байгууллагын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө. Үүнд:

1. Тохиолдлын голомтод үүрэг гүйцэтгэх шуурхай арга хэмжээний багийн бэлэн байдлыг хангуулах
2. Коронавируст халдвартай тэмцэх ажлыг удирдлага зохицуулалтаар хангах, олон нийтэд бодит мэдээлэл өгөх, ухуулга сурталчилгаа хийх
3. Хүн хүч, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг байнга хийх, тодотгох , бэлэн байдлыг хангуулах
4. Эмзэг бүлгийн хүн амын судалгааг сум, багаар гаргах, тодотгох, тэдэнд дулаан, цахилгаан, хүнсний хангамж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх
5. Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, хүнс худалдаа, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, нийлүүлэлтийн зохиомол хомстол, үнийн хэт хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих
6. Ариутгал, халдваргүйжүүлэлтэд хэрэглэгдэх бодисын нөөцийн судалгааг гаргаж, хомстол үүсэхээс сэргийлэх хариу арга хэмжээг авах
7. Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, нөөцийг тодотгох, шаардлагатай арга хэмжээний санал боловсруулж шийдвэрлүүлэх
8. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулах
9. Аймгийн онц чухал объектуудын харуул хамгаалалтыг чангатгах
10. Хорио цээрийн дэглэмийн үед үйл ажиллагаа явуулах төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн жагсаалтыг гаргах, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, цагдаагийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалах хэрэгслээр хангах
11. Эмнэлгийн байгууллагуудад шинээр төрж байгаа хүүхдүүдийн өлгий, эд зүйл, хоол хүнсний хангалтад анхаарч ажиллах
12. Баян-Өндөр, Жаргалант сумдын Засаг дарга нартай хамтран ажиллаж иргэдийн түлээ түлшний хангалт, тээвэрлэлтийн асуудлыг зохицуулах
13. Тогтоосон хугацаанд эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр орох болон оршуулгын ажлаас бусад тохиолдолд иргэдийн гадуур сэлгүүцэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах
14. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг эрс сайжруулж хүн эмнэлэг, онцгой байдал, цагдаа хэвлэл мэдээлэл болон аймгийн Засаг даргын 2020 оны А/671 дүгээр захирамжийн хавсралтад заасан жагсаалтад орсон байгууллагуудын Шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай ажилд томилогдсон тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өглөөний 06.00 цагаас 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд түр зогсоох
15. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг чангатган байгууллагын удирдлагуудыг оролцуулсан эргүүл шалгалтыг хийх
16. Орхон аймаг руу орох зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг эрс сайжруулж, хяналтын цэгүүдэд онцгой байдал, цагдаагийн байгууллагаас гадна эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдыг тогтмол ажиллуулахыг тус тус үүрэг болголоо.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.