Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Улаанбаатарт тав, Сэлэнгэд зургаа, Говьсүмбэрт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ”
Мэдээ

“Улаанбаатарт тав, Сэлэнгэд зургаа, Говьсүмбэрт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/18/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 17-нд таван лабораторид 1,643 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 20 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 520 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн халдварын тоо 15 болж байна.
Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ.
Төмөр зам дагуу тандалт хийж байгаа талаар мэдээлсэн. Ингэхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн байна.
Улаанбаатар хот болон төмөр зам дагасан суурин газруудын хоёр голомт байгаа. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Мөн Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын тоо гурваар нэмэгджээ.

Энэ талаар А.Амбасэлмаа эмчээс нэмж тодруулахад “Дотоодын халдварыг Улаанбаатар хот болон төмөр зам дагасан гэсэн хоёр том голомтоос халдварлаж байна гэж үзэж байгаа. Эдгээр хоёр голомтоос одоогоор нийт 30 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 16 нь өчигдөр батлагдсан тохиолдлууд байна. ХӨСҮТ-ийн эмч ажилтан болон Энхсаран сувиллын батлагдсан тохиолдлыг эдгээр хоёр голомтын 30 тохиолдолд оруулж тооцохгүй байгаа” гэлээ.
Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 455, боллоо. ХӨСҮТ-д 119 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хүнд 3, хүндэвтэр 22, хөнгөн 94 хүн байгааг хэллээ.

Ийнхүү Монгол Улсын дотоодын голомтолсон халдварын тоо 30 болж байна. Үүнийг задалбал:

Сэлэнгэ аймагт – 10

Улаанбаатарт – 15

Дархан-Уул аймагт – 4

Говьсүмбэр аймагт – 1 тохиолдол батлагдаад байна.

үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.