Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай ажилчид томлигдсон тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зогсоолоо
Мэдээ

Шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай ажилчид томлигдсон тээврийн хэрэгсэл бусад тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг зогсоолоо

coolBy cool11/19/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өнөөдөр өглөө Орхон аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймагт батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал манай аймгийн иргэн байгааг мэдээллээ. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Шуурхай штаб 11 сарын 18-ны шөнийн 01 цаг, аймгийн Онцгой комисс 03.30 минутад хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг аймгийн Онцгой комисс өглөө 11.50 минутад сэтгүүлчдэд танилцууллаа.
Дархан-уул аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүстэй ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид тэдгээрийн гэр бүлийг шинжилгээнд хамруулан 270 хүний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү явууллаа. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна.
Тус 270 хүний сорьцийн хариу гартал Эрдэнэт хотын хэмжээнд иргэд онц нөхцөл байдалд байгаа гэдгээ ухамсарлан гэр гэртээ байж хөл хорионы дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.
Шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах байрыг бэлдэж “Эрдэнэт”, “Дээдэс”, “GOLD” гэх мэт томоохон зочид буудлуудыг бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Энэ мэдээллийн үеэр Орхон аймгийн Засаг даргын 2020-11-18-ны өдрийн А/662 тоот захирамжийг танилцуулаа.
Тус захирамжид:
1. Коронавируст халдвартай тэмцэх ажлыг шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, сэжигтэй тохиолдол илэрсэн болон шинжилгээгээр батлагдсан тохиолдолд голомт, хавьталуудыг тогтоож, хамгаалалтад авч холбогдох журам, зааврын дагуу ажиллах
2. Хүн хүч, тээврийн хэрэгсэл, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг тодотгох
3. Эмзэг бүлгийн хүн ам, дотуур байранд байгаа оюутан сурагчдад чиглэсэн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах
4. Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, сумдын баг бүрд хүнсний худалдааны үйл ажиллагааг явуулах дэлгүүрүүдийг тогтоож, хүнсийг шаардлагатай тохиолдолд захиалгын дагуу айл өрхүүдэд хүргэж өгөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах
5. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх тогтмол зохион байгуулах
6. Иргэдийн түлээ түлшний хангалтын асуудлыг хариуцаж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай ажлаа уялдуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад
7. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, худаг уст цэг орох болон оршуулгын ажлаас бусад тохиолдолд иргэдийн гадуур сэлгүүцэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах
8. Шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай ажилд томилогдсон тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 12.00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд түр зогсоох
9. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд тодорхой цагийн горимд шилжин аж ахуйн нэгж, байгууллага дээрээ шаардлагатай тохиолдолд аль болох цөөн албан хаагчийг ажиллуулан, бэлэн байдлын нөөц төлөвлөгөө гаргаж, байрлаж ажиллах зохион байгуулалтыг төлөвлөж, албан хаагчдыг ажилдаа ирэх, буцах үед нэгдсэн журмаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бөөгнөрөл үүсэхгүйгээр цагийн хуваарь гарган тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Мэдээллийн төв

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.