Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»“Энхсаран” сувилал хэнийх вэ?
нийтлэлчид

“Энхсаран” сувилал хэнийх вэ?

coolНийтэлсэн: cool11/22/2020Шинэчилсэн:11/22/20201 сэтгэгдэл2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол улс дотооддоо Ковид алдсан нь Энхсаран сувилалтай шууд холбоотой билээ. Үүнтэй холбоотойгоор хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа боо сэтгүүлч Б.Отгон тус сувилал хэнийх болохыг олонд мэдээлэв.

“Энхсаран” сувилал хэнийх вэ?

Энэ асуултад улс төрчид хариулж чадахгүй бол сэтгүүлийн хувьд хариулья!!!

“ Энх саран “ сувилалыг Хууль зүйн сайд Х.Нямбаатарын улс төрийн хамтрагчийн гэр бүлийнхэн эзэмшдэг.

“Энхсаран” сувилалын эзэд хэн бэ? гэсэн асуултад Шадар сайд Я.Содбаатар:“Энхсаран бол гэр бүлийн хүмүүсийн хамтын хөрөнгө оруулалттай сувилал” гэдэг бүрхэг мэдээллээр хүмүүсийн амыг тагласан.

Хариуцлагагүй байдлаас Монгол улсад цар тахал түгээж, улс орны эдийн засаг, хүн зоныг нийтээр нь хохироосон мөртлөө гэмгүй үлдэж байгаа тус сувилалын ард том эрх мэдэл, том ар байх магадлалтай.

“Энхсаран” сувиллын захирал нь н.Ганчимэг гэдэг эмч байдаг. Нөхөр нь Очирпүрэв.

Тэд О.Түмэндэмбэрэл,О.Түмэнбаяр, О.Түмэн-Өлзий гэсэн гурван хүүхэдтэй. Очирпүрэвийн Түмэнбаяр нь “Энхсаран” ХХК-ийн захирал. Охин О.Түмэндэмбэрэл нь сайд Х.Нямбаатарын ойрын найз, улс төрийн хамтрагч,СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч Мангалжавын Жаргалсайханы эхнэр. Тэд гэр бүлээрээ Сайд Х.Нямбаатартай олон жилийн турш хамтран ажиллаж байгаа .

О.Түмэндэмбэрэл 2011.11.08-нд “Аздентал” ХХК-ыг байгуулсан. Харин 2017.09.19-өөс Х.Нямбаатар гишүүний үүсгэн байгуулсан “Нямбаатар” сангаас зохион байгуулсан “Хүүхдийн инээмсэглэл” төслийг “Аз” шүдний эмнэлгээрээ дамжуулан түүний тойрог болох Сонгинохайрхан дүүргийн 65,9 дүгээр сургууль болон 80,84,91, 226 дугаар цэцэрлэгт 2020 оныг хүртэл хэрэгжүүлсэн. Энэ нь тэднийг Х.Нямбаатартай хэр ойрхон найзууд гэдгийг нь батална.

М.Жаргалсайханы хувьд 2016-2020 онд МАН-аас СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. 2016.01.21-нд автомашины худалдаа, засвар үйлчилгээ, гадаад худалдаа, ломбард бүхий “Мянган машин” ХХК-ийг үүсгэн байгуулсан,“Би форвард” компанийн эзэн, бийлэгжүү нэгэн.

“Энхсаран” сувилал нь 2018 онд Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас зарласан Ахмад настаны амралт сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага тендерт шалгарч, 800 сая төгрөг, 2020 оны гадаадааас Монголд ирсэн иргэдийн тусгаарлалтын үйлчилгээнд хятад иргэдийг байршуулан тусгаарлах эрхийг авч ажилласан байдаг. Тус сувиллын газарт байршсан хятад иргэдийн хамгаалалтыг Монголын Дотоодын цэргийн ажилтнууд гүйцэтгэсэн гэдэг. Харин Хятад иргэдийн дараа Монгол иргэдээ авч байршуулж эхэлсэнээр тун удалгүй корона вирусын халдвар манай улсад алдагдсан нь яагаад ч нууж чадахгүй үнэн болсон билээ.

Хариуцлагатай ажлыг хариуцлагагүй хийж, хамаг л хүмүүсийг айдаст автуулсан корона вирусын эхний халдвар энэ сувилалд тусгаарлагдсан хүмүүсээс анх голомтлон тархсан. Дэлхий нийтийг түгшээж байгаа энэ хүнд үед харийн улсаас эх орондоо эрүүл саруул ирээд энэ сувилалд тусгаарлагдан өвчилсөн монголчууд гомдолтой байгаа хэдий ч “Энхсаран” гэх сайхан нэртэй тааруухан сувилалд өнөө хэр ямар ч хариуцлага хаанаас ч тооцоогүй нь ийм учиртай байсан гэж үү?

Сэтгүүлч Б.Отгон 2020.11.21

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

1 сэтгэгдэл

  1. oko on 11/22/2020 13:12

    sain shalgaj huuliin daguu shiitgel uzuul

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.