Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025

    Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

    06/24/2025

    Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Нийслэлчүүд ямар өртэй болоод тэднийг Хотын удирдлагаар сонгоно вэ?
нийтлэлчид

Нийслэлчүүд ямар өртэй болоод тэднийг Хотын удирдлагаар сонгоно вэ?

coolBy cool11/24/2020Updated:11/25/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлчүүдэд тунирхсан нэгдүгээр орлогч
Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж өнгөрсөн зун УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Сумъяабазар иргэдийнхээ итгэл, сэтгэлийг хөсөрдүүлж, гишүүнээсээ татгалзаж, Хотын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн.


Тэрбээр ажлаа авсан даруйдаа өмнө нь өөрийн нь туслахаар ажиллаж байсан, дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар 4 жил ажиллаад НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Сандагсүрэнг нэгдүгээр орлогчоороо томилсон бол нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогчоороо мөн л өөрийн хүн болох өмнө нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хэлтсийн дарга, хожим нь СХД-ийн Засаг даргын орлогчоор хэдэн сар ажиллаад НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Н.Баярчимэгийг томилсон.

Мөн НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн даргаар аанай л СХД-ийн тамгын газрын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М гэгчийг томилсон байна.
Товчхондоо Сонгинохайрхан дүүргийнхэн нийслэлийг “удирдах” болсон.

Цар тахалтай холбогдуулан нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед НОК болон, хотын удирдлагаас гаргасан будлиантай, эргэж буцсан шийдвэр захирамжууд нь иргэд олон нийтийг удаа дараа бухимдуулсны учир ч үүгээр тайлагдаж байх шиг. Учир нь дүүргийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М гэгчийн гаргаж, Хотын дарга Д.Сумъяабазараар батлуулсан захирамжууд нь дүүргийн хэмжээнд сэтгэж гаргасан, буруу бодож тооцоолсон болох нь тодорхой байгаа юм.

Хөл хорио эхлэх үеэр иргэд олон нийтэд хандаж бухимдсан, ялархсан, сүрдүүлсэн өнгөөр ярьсан Хотын дарга Д.Сумъяабазар сүүлдээ иргэдийн бухимдал, хэл ам, сэтгүүлчдийн асуултаас эмээж УОК-ын хуралдаанд нэгдүгээр орлогч болох Ж.Сандагсүрэнгээ илгээв.

Өнөөх нь мөн л сэтгүүлчийн асуусан асуултаас тойрч бултан, сүүлдээ твиттерт “Ийм үед заавал хэвлэлээр гарахгүй ажлаа тууштай хийх л хэрэгтэй гэж болжийн. Ярь гэсээр яриулах, дараа нь баалуулах.Яшиг зүэр” гээд хэлээ хазсан эрх хүүхэд шиг, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт, эсвэл иргэд олон нийтэд тунирхаад, эрхлээд байгаа ойлгогдохгүй жиргээ оруулсан нь түүнийг төрийн ажил цаашид хийж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.
Өнгөрсөн 4 жилд Сонигохайрхан дүүргийн Засаг даргаар ажилласан энэ эрхэм дүүргээ хэрхэн хөгжүүлсэн вэ гэдгийг Сонгинохайрханчууд дүгнэж хэлнэ биз. Харин одоо хотыг хөгжүүлэхээр ирчихээд иймэрхүү байдалтай сууж байна.

Сонгинохайрхан дүүргийн дарга нарт нийслэлчүүд ямар өртэй болоод тэднийг Хотын удирдлагаар сонгоно вэ?

 

Т.Энхриймаа

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.