Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Кино ярьж өгье: “The Invisible Guest”
Папарацци

Кино ярьж өгье: “The Invisible Guest”

coolНийтэлсэн: cool11/25/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино ярьж өгье: “The Invisible Guest”

Царайлаг, чинээлэг Адриан гэх бизнесмэн эр Парис руу бизнес аяллаар явлаа хэмээн эхнэртээ худлаа яриад нууц амрагтайгаа ойн төгөл дэх зуслангийн байшин руугаа явдаг.

Замд нь золгүй явдал тохиолдож, санамсаргүй байдлаар урсгал сөрсний улмаас өөр машинтай мөргөлдөх бөгөөд нөгөө машины жолооч залуу газар дээрээ амиа алддаг. Мөргүүлсэн машины жолооч хүү жолоо барьж байхдаа утсаараа мессеж бичиж явсан нь осол гарахад нөлөөлсөн ч гэлээ, хүний амь л бол хүний амь шүү дээ. Ослын шоокноосоо гараагүй байхдаа түргэн шийдвэр гаргаж, айж сандарсан хоёр хэргийн газраас зугтан зайлж, цогцсыг нуух үйлдэл хийнэ.


Осолд орсон Адрианы BMW нь асахгүй байсан тул хохирогч залуугийн машинтай явж машиныг нь усанд живүүлдэг. Харин нууц амраг бүсгүй нь зам дээр BMW машинтай нь үлдэх бөгөөд аз болоход сайхан сэтгэлтэй тусч хүн таарна. Машинаа асаахад нь тусалж, гэртээ чирж авчран халуун цай кофе өгөх хижээл насны хос нь яг үнэндээ зам дээр амиа алдсан золгүй хүүгийн аав ээж байлаа. Үүнийг гадарласан бүсгүйн айдас дээд цэгтээ тулна. Кино цаашид улам сонирхолтой үргэлжлэх бөгөөд “даравч далдайна, булавч бултайна” гэдэгчлэн Адриан болон түүний нууц амраг бүсгүй рүү хэргийн сэжүүр цагдаа нарыг хөтлөнө. Гэвч хөрөнгө мөнгөтэй, хувийн хуульчтай Адриан бүхий л чадлаараа болсон явдлыг нууцлахыг хичээнэ. Уул нь санамсар болгоомжгүйн улмаас гарсан осол, санаандгүй байдлаар нөгөө хүний амийг хөнөөсөн хэмээн мэдүүлж, хөнгөн ял сонсож мэдэх хувилбар байвч, хэрэв Парис яваагүй, нууц амрагтайгаа байсан нь илрэх аваас эхнэр хүүгээсээ хагацаж, хувийн амьдрал, бизнес нь нуран унах аюул нүүрлэнэ.


Адриан цаашид хэрхэх бол, түүнийг хэн сүрдүүлж утсаар ярин мөнгө нэхэв, нууц амраг нь яагаад амиа алдав, хохирогч хүүгийн эцэг эх “үхтэл үр харам” хэмээн хэр хол зүтгэж тэмцэх бол, тэд Адриан болон нууц амрагийнх нь амь насанд заналхийлэв үү? Энэ бүх сонирхолтой асуултуудын хариултыг “The Invisible Guest” киноноос аваарай. 4 сая долларын зардлаар хийгдсэн ч, 30 орчим сая ам.долларын ашиг орлогыг цуглуулсан уг кино нь кино сонирхогчдоос ч өндөр үнэлгээ авсан юм. Киноны гол дүрийг бүтээсэн Марио Касас нь 2010 болон 2012 онуудад “Тэнгэрээс дээш 3 метр” киноны 1,2 дугаар ангид тоглож, нэр алдрын оргилд хүрч байв.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан

кино сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.