Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр
Папарацци

Өнөөдөр Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдөр

coolНийтэлсэн: cool11/26/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1924 оны есдүгээр сарын 23-нд Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комисс байгуулжээ.

Улсын анхдугаар Их Хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан.

Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж байна.

Хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ. Түүнчлэн 2012 оноос уг өдрийг “тэмдэглэлт өдрийн” түвшинд өнгөрөөх болсон бөгөөд бүх нийтийн амралтын өдөр болгон, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм. Энэ жил бид Улс тунхагласны 96 жилийн ойг тэмдэглэх юм.

үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.