Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Нийгэм»Танилц: Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг батлах тоон үзүүлэлтүүд
Нийгэм

Танилц: Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг батлах тоон үзүүлэлтүүд

coolBy cool11/30/2020Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Танилц: Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтсэнийг батлах тоон үзүүлэлтүүд

КОВИД-19 вирусын тархалт үргэлжилж, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл өөрчлөгдсөнөөр эдийн засгийн өсөлт 2020 оны эхний гурван улиралд огцом саарч макро түвшний голлох үзүүлэлтүүд буурч эдийн засаг агшихад нөлөөлж байна. Үүнийг дараах тоон үзүүлэлтүүд батална.

– Эдийн засгийн өсөлт огцом буурчээ. ДНБ-ий бодит өсөлт 2011-2016 онуудад тасралтгүй буурч, 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 1.4 хувьд буюу хамгийн доод цэгтээ хүрч байсан. Харин 2017-2019 онуудад дунджаар 6.3 хувийн өсөлттэй байсан бол 2020 оны нэгдүгээр улирлаас огцом буурч -10.7 хувь буюу хамгийн доод хэмжээндээ хүрч, хоёрдугаар улирлын байдлаар -9.7 хувь, гуравдугаар улирлын гүйцэтгэлээр -7.3 хувьтай гарсан байна.

– Нэгдсэн төсвийн тэнцэл алдагдалтай гарсан байна. 2020 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2,845.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -7.0 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай гарсан байна. Тайлант хугацаан дахь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 3,330.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол төлөвлөсөн дүнгээс 1,288.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.

Төсвийн орлогын хувьд: Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,595.1 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувь буюу 1,153.9 тэрбум төгрөгөөр, тайлант хугацааны орлогын төлөвлөгөө 7.5 хувь буюу 534.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Төсвийн нийт зарлагын хувьд: Тайлант хугацаанд нэгдсэн төсвийн нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлд 11,263.7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 83.8 хувийг ашиглаж, 1,823.0 тэрбум төгрөгийг дутуу зарцуулжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нэгдсэн төсвийн нийт зарлага 2,176.3 тэрбум төгрөг буюу 30.0 хувиар өсч 9,440.7 тэрбум төгрөг зарцуулагдсан байна.

-Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан боловч өмнөх оны мөн үеэс буурчээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан боловч энэ оны 3 дугаар улирлыг өнгөрсөн оны мөн үетэй харицуулахад 128.4 сая ам.доллароор буурч 1,218.9 сая ам.долларын ашигтай гарчээ. Тэнцэл 9.5 хувиар буурахад экспортын 799.1 сая ам. долларын бууралт, импортын 670.7 сая ам.долларын бууралт тус тус нөлөөлсөн байна.

– Мөнгөний нийлүүлэлт өслөө. Мөнгөний нийлүүлэлт 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 22,425.9 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 1,993.0 тэрбум төгрөг буюу 9.8 хувиар өссөн байна.

– Хэрэглээний үнийн индекс буурлаа. Хэрэглээний үнийн улсын индекс 2020 оны 09 дүгээр сарын эцэст 1.7 хувь болж өмнөх сараас 0.4 пунктээр, өмнөх оны мөн үеэс 7.3 пунктээр тус тус буурсан байна.

– Гадаад валютын нөөц буурлаа. Гадаад валютын нөөцийн хэмжээ 2020 оны 3 дугаар улирлын байдлаар 3,697.8 сая ам.долларт хүрээд байна. Нөөцийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 287.8 сая ам.доллар буюу 7.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

– Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарлаа. 2020 оны гуравдугаар улирлын байдлаар урсгал тэнцэл 741.6 сая ам.долларын, төлбөрийн тэнцэл 472.5 сая ам.долларын тус тус алдагдалтай гарсан байна

– Үнэт цаасны арилжаа буурчээ. Үнэт цаасны арилжаагаар 2020 оны 09 дүгээр сарын эцэст нийт 210.1 сая ширхэг үнэт цаас арилжаалагдаж, 34.8 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс гүйлгээ 73.2 хувиар буурсан байна.

– Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларсан байна. 2020 оны 09 дүгээр сарын эцэст Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн сарын дундаж ханш 2,854.2 төгрөгт хүрч, өмнөх сараас 0.1 хувиар, оны эхнээс 3.7 хувиар суларсан байна. Мөн төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн сарын дундаж ханш 419.0 төгрөг болж өмнөх сараас 0.8 хувиар, оны эхнээс 5.7 хувиар тус тус суларсан байна.

– Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны 09 дүгээр сарын эцэст 1,147.1 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 161.5 тэрбум төгрөг буюу 16.4 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээл нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.6 хувь, хэвийн зээлийн 8.1 хувийг тус тус эзэлжээ.

Энэ бол 2020 оны эхний гурван улирлын байдлаар Монгол улсын эдийн засаг элгээрээ хэрхэн хэвтсэнийг батлах тоон үзүүлэлт. Эндээс уншигч та өөрийн дүгнэлтээ хийнэ үү.

 

Нийтлэлчид улс төр эдийн засаг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.