Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

    06/16/2025

    Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

    06/16/2025

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Боловсруулах үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг нээж байна
Мэдээ

Боловсруулах үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг нээж байна

coolBy cool11/29/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Боловсруулах үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг нээж байна

2020-11-10-ны өдрөөс Монгол улс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж  хөл хорио тогтоогоод байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2020-12-01-ны өдрийн 06:00 цагт дуусахтай холбоотойгоор Улсын Онцгой комиссын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд хөл хорионы хугацааг дахин 10-14 хоног сунгах саналаа Засгийн газарт хүргүүлжээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг  Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт  10 хоногоор сунгалаа.

Харин халдвар гараагүй болон халдвар гарсан ч өвчлөлийг хумьж чадсан аймгуудад Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр боллоо. Ингэснээр  Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, иргэдийн хөдөлгөөнийг хорих эсэхийг тухайн бүс нутгийн удирдлага шийдэх болно. Ямар ч шийдвэр гаргасан  халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих ёстойг Засгийн газраас анхаарууллаа.

Үүнээс гадна бүх аймагт  боловсрол, соёл урлаг, жагсаал цуглаан хийхгүй байх юм. Харин аймаг доторх хөдөлгөөнийг чөлөөлсөн. Харин хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалттай зорчих юм байна.

2020 оны 12-р сарын 01-ээс

  1. Эрчим хүч
  2. Хүнсний үйлдвэр
  3. Газрын тосны хангамж
  4. Усан хангамж
  5. Эрүүл мэндийн байгууллага,
  6. Банк санхүү
  7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  8. Улсын онцгой объект
  9. Малын өвс тэжээл
  10. Гоо сайхны үйлдвэр
  11. Арьс шир
  12. Хэвлэх үйлдвэр
  13. Модон эдлэл
  14. Хүргэлтийн үйл ажиллагаа
  15. Төрийн үйл ажиллагаа /хязгаарлалттай/
  16. Шүүх
  17. Прокурор
  18. Оршуулгын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм

Ингэснээр цайны газар, үсчин гоо сайхан ажиллахгүй юм байна.

PCR шинжилгээнд 156,038 хүнийг түргэвчилсэн оношлуураар 166,300 хүнийг, нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

11-р сарын 10-наас хойш бүх нийтийн бэлэн байдлын дэглэм тогтоосон. Хөл хориог хатуу тавьснаар өвчлөлийн тархалтыг 10 дахин бууруулсан гэсэн тооцоог судлаачид гаргаж байна. Өнөөдөр халдвар 784 байна. Хатуу хөл хорио тавиагүй бол 3400 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай байжээ.

Нийгэм цаг үе
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Г.Занданшатар “зөвшилцөж” чадахгүй дүр эсгэн УИХ-ыг тараах уу

06/16/2025

Л.Оюун-Эрдэнэ үхэхдээ үхэр буугаа тавив гэгчээр эх орноо олон улсад шившиглэж эхлэв

06/16/2025

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.