Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Нийгэм»Д.Сумъяабазар: Дарс, шар айргийг зарах шийдвэр гарсан мэт буруу ойлголт үүссэн
Нийгэм

Д.Сумъяабазар: Дарс, шар айргийг зарах шийдвэр гарсан мэт буруу ойлголт үүссэн

coolНийтэлсэн: cool12/01/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб цахимаар хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр холбогдох албаныханд зарим үүрэг чиглэлийг өглөө.

Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч нийслэл Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг тэрбээр онцоллоо.

Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байгаа. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр мөн шар айраг, дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах талаар Засгийн газрын зарим гишүүний түвшинд хөндөгдсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргах нь өөрөө эрсдэл юм” хэмээлээ.

үйл явдал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.