Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Казакууд “үндэстэний цөөнх”биш

    06/21/2026

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Зөвхөн өвчтэй болон зовиур илэрсэн иргэд АМБУЛАТОРИОР үйлчлүүлнэ
Мэдээ

Зөвхөн өвчтэй болон зовиур илэрсэн иргэд АМБУЛАТОРИОР үйлчлүүлнэ

coolBy cool12/02/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Коронавирусын халдвар Эрдэнэт хотод бүртгэгдсэн цагаас эхлэн, олон нийтийн газар бөөгнөрөл үүсгэхгүй, иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах үүднээс эмнэлгийн байгууллага хязгаарлагдсан үйл ажиллагаа руу шилжсэн.

Үүнд халдвартай иргэдийг илрүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талт арга хэмжээ авч ажилласны нэг нь хууль журмын дагуу амбулаторийн үйл ажиллагааг хязгаарласан явдал байлаа.

Тэгвэл аймгийн Онцгой комиссоос өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу БОЭТ-ийн амбулаторийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжээд байна.
Гэхдээ зөвхөн шаардлагатай буюу өвчтэй болон зовиур илэрсэн иргэд амбулаториор үйлчлүүлнэ. Иймд урьдчилан сэргийлэх үзлэг болон ажилд орох хүсэлт, эмчийн бичиг бөглүүлэх зэргээр үйлчлүүлэхгүй байхыг анхааруулж байсан юм. Түүнчлэн эмнэлгийн ажилтны асуумжид үнэн зөв хариулж, зайгаа барьж, амны хаалтаа тогтмол зүүж үйлчлүүлэх нь эрсдэлээс хамгаалах юм.
Амбулаториор үйлчлүүлэхээр ирэхдээ хуучнаар хүлээн авах буюу иргэдийн хэлж заншсанаар урд хаалгаар орж халуунаа шалгуулж, гараа ариутгаад, асуумж бөглөх шаардлагатай. Энэ нь Эрдэнэт хотод нөхцөл байдал намжиж хэвийн болтол дээрх байдлаар үргэлжилнэ гэдгийг хэлж байлаа.
Энгийн үед нэг өдөрт 4000 гаран иргэн эмнэлгээр үйлчлүүлдэг гэсэн тоо байдаг. Үүний 30 орчим хувь нь эмнэлгийн үйлчилгээ авахаар ирсэн иргэдийг дагалдан явагчид байдаг байна. Одоогийн байдлаар өдөрт дунджаар 200 гаруй иргэн үйлчлүүлж байгаа бөгөөд дөрөвний нэг нь үйлчлүүлэгчдийг дагалдан яваа хүмүүс байгаа юм.

Маск зүүж, гараа ариутгаж эхэлснээр амьсгалын замын халдварт өвчний тохиолдол эрс буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд үүнийг дагаад хүүхдийн тасгийн ачаалал харьцангуй бага болсон байна.

Орхон ЗДТГ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Казакууд “үндэстэний цөөнх”биш

06/21/2026

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.